Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй

Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч Алексей Навальный өнөөдөр /2020.08.20/ Сибириэс Москва руу буцах замдаа гэнэт бие нь муудаж, онгоц нь Омск хотод ослын буулт хийжээ.

Өдгөө 44 настай Навальныйг хордуудлсан байж болзошгүй гэж үзэж байгаа ба тэрбээр ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн хэлснээр Навальныйн цайнд хор хийсэн байж магадгүй гэнэ. Учир нь тэр өнөөдөр цайнаас өөр юу ч ууж, идээгүй байжээ.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины засаглалын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж