Х.Клинтон Монгол гүүний саамыг дурсав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Х.Клинтон Монгол гүүний саамыг дурсав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Х.Клинтон Монгол гүүний саамыг дурсав

Хэд хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтон “WHO” телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр таны аялж байсан орнуудаас таныг хамгийн их гайхшируулсан орон юу байв? гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Клинтон дараах хариултыг өгчээ.

  • Би 1995 онд Тэргүүн Хатагтай байх үедээ Монгол улсад зочилсон юм. Гэрт амьдардаг нүүдэлчин хүмүүсийн амьдралыг үзэх гэж Монголын үзэсгэлэнтэй байгалиар аялж яваад нэгэн гэрт орсон. Харин тэр гэр бүл надад дөнгөж саасан гүүний бүлээн сүү уухыг санал болгосон юм. Тэр Монгол гэр бүл үнэхээр найрсаг зочломтгой байсан бөгөөд бүгд над руу ширтээд байсан учраас би аягаа өргөөд л сүүнээс нь бага зэрэг амссан. Надад хэдэн долоо хоног уулгүй орхисон йогурт шиг л амт амтагдсан.  Тэр үед хийсэн аялал минь миний хувьд гайхалтай туршлага болж үлдсэн. Харин аялал дуусаж, онгоцондоо суух үед бидэнтэй хамт явж байсан эмч надад: “Та хэдэн долоо хоногийн дараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь Монголд бруцеллёз өвчин байдаг” гэж хэлсэн. Хэдийгээр надад тэр өвчийг туссан гэсэн айдас байгаагүй боловч “Яагаад одоо хэлж байгаа юм бэ?” гэж уулга алдаж байснаа санаж байна шүү хэмээн дурсав.

Г.СҮМБЭЭ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

L 2016-01-26 202.126.89.199

Heden jiliin omno Hillari guain dursamjiin nomiig unshsan cini harin yag naad bruzellose-n tuhai biccihsen baihad ni bas ih gaihaj baisan. Aduu shulhii tusdaggui, bas bruzellose aduund baidaggui gaihaltai eruul amitan shuu dee. Ondor hemjeenii tor zasgiin toloologcid ireh uyed airgaaraa dailah yavdal dahin davtagdah l baih. Iimd toriin uilcilgee orcuulgiin albaniihan hoishid bas anhaarmaar l baigaa ium daa.

Зочин 2016-01-26 175.211.20.210

aduund ene uvchin bahguig mededgui doktortoi yavdag yum uu...

Г 2016-01-26 202.179.6.238

АДУУНД БРУЗЛЁЗ БАЙДАГГҮЙ БАЙХ ШҮҮ

Paвcaл 2016-01-26 174.31.188.43

Дор нэг хүн үнэн хэллээ. Адуунд брузелоз байхгүй. Түүхийгээр нь ууж болдог ундааны нэг гүүний саам. Гүүний саамнаас өвчин авсан хүн байна уу?

zochin 2016-01-26 202.70.45.237

Mongold pruzellez ochin baidag ni unen, terguun hatagtaidaa ter emch ni zolvopgoo ogoh yostoi. Manaihan saam ogson bj bolno, airag ch bj bolno, tereer yogorttoi zuirlesen bol saam bj dee. Bi saam uuj osson. Minii emee pruzelleztoi baisan, hodoo osson humuus medne dee.

РАВДАН 2016-01-26 202.70.46.210

ХОЦРОГДЛОО ХӨГЖИЛ БОЛГОЁ. ЭД НАРЫН ГООЧЛООД БАЙГАА ЗҮЙЛС ЧИНЬ МАНАЙ ҮНДЭСТЭНИЙ ОРШИН ТОГТНОХ СТРАТЕГИЙН НӨӨЦ ЮМ ШҮҮ! ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ГЭДЭГТ БИД МАШ БАГА ЗАРДЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ! ҮҮНИЙГ Л ХӨГЖИЛ ГЭЖ ҮЗЭХ ЦАГ УДАХГҮЙ ИРЭХ БИЗ ЭЭ!

Баатар 2016-01-26 202.131.7.196

Гадаадынхан Монголыг голдуу муулдаг.Монгол малын махыг нь оросууд хүртэл шүлхийтэй гээд авдаггүй.Одоо бас айрагийг маань бруцелезтай гээд уухгүй нь л дээ.Зүгээр бид өөрсдөө айргаа уугаад эрүүл чийрэг байвал болоо.

Зочин 2016-01-26 202.180.216.162

Ер нь зарим хүмүүс яагаад ийм хүйтэн, хиймэл, хөндий, худлаа инээсэн, үнэн сэтгэл байхгүй байдаг байна аа? Нэг бол төрийн хүн иймэрхүү байдаг байх, нөгөө бол европ хүмүүсийн нийгмийн харилцаа эднийг ийм болгосон байх. Гадуур нь өмссөн бүх худлаа төрхүүдийг нь тайлаад хаячихвал ямар хөгийн хүмүүс болох бол. Монголчууд харин эсрэгээрээ худлаа төрх байхгүй, байгаагаараа, уурлах, инээх нь ч үнэн.

Зочин 2016-01-26 103.26.192.157

орчуулагчийн алдаа юу эсхүл хялар авгай худал яриад байна уу гүүний бүлээм саам уувал энэ авгай хамаг юмаа тэр дор нь гаргах байсан байлгүй хахаха

hm 2016-01-26 2.99.149.53

Mongolchuud orj irsen hundee guunii buleen saam uulgadag biluu. Es medehgui baij bolno, tom hun baij iim bolchimgui um yrij bolhgui l dee ug ni. Tegeed ch manai airag delhiin top 10 -n undaanii negd orson sh dee. Bi ene ger buld uneheer durgui, banzal nohor, teneg abgai, zazz bur durgui hurchihlee.

Зочин 2016-01-26 86.56.11.227

Aмерикийн Democratic Party бол монголд тун ээлгvй хэрэггvй гарууд шvv. Тэдний гадаад харилцааны суурь бодлого нь Орос Хятад 2 -той харилцаа сайтай байх бvр хурцадсан vе тохиовол аль болох намжмал болгох бодлого баримтлах гэж чиглэл барьдаг. Тэр утгаараа нехдvvд Монголтой тун хендий хvйтэн харилцах бодлого барьдаг. Republic Party-н консервативууд бол эсрэгээрээ ***** иван 2 -той халз тулдаг тул манайд маш ээлтэй бодлого барьдаг юм!!!!

Брус Ли 2016-01-26 103.229.122.210

Хилларийн эмч өөрөө бруцеллёз. Үнээний түүхий сүүнээс бруцеллёз тусах нь ойлгомжтой. Адуунд элэнцэгийнх нь бруцеллёз байхав. Ийм байсаар байтал энэ тухай дурсамж номондоо ч бичээд, ярилцлага өгөхдөө ч дурдаад байдаг гажиг чавганц вэ? Айрагнаас бруцеллёз авахаас наана Моника Левинскагаас нөхрөөрөө дамжуулаад ДОХ, тэмбүү авчих шахсан гэвэл үнэнд илүү нийцнэ дээ. Ядаж байхад Монголд ирээд буцсан америк найз маань хариад аймаар ханиад, хатгаа туслаа, энэ лав өнөө бруцеллёз байхаа яахав гэж тэнэгтэхийг нь яана. Бүр үзүүлсэн америк эмч нь монгол явсан юм бол бруцеллёз л байж таараа гэсэн юм гэнэ.

Зочин 2016-01-26 203.91.119.122

ГОЕ ХЭЛЛЭЭ.ҮНЭН ШҮҮ

Зочин 2016-01-26 180.235.180.6

Тэр эмч өнгөрсөн хойно нь сануулахдаа яахавдээ урьдчилж хэлэх ёстой ш дээ үүрэг нь. Ер нь манайхан зочломтгой ч гэлээ тэр нэг аяганд сүү эсвэл айраг хийчээд бүгд дамжуулаад уучихдаг нь үнэхээр байж боломгүй муухай шүү. Угаасан ч нээх муухай алчуураар арчаад л ёо ёо

Зочин 2016-01-26 122.201.22.80

Баахан чацга алдаж дээ энэ авгай.

Зочин 2016-01-26 202.179.28.101

Монголд магтан муулж дээ хөөрхий. Монгол ч сайнаараа биш муугаараа алдаршиж байна.

ubresi 2016-01-26 202.179.26.72

yamarch bsn oi toind orj....aidastai sh gsen...gxdee brucelosis chin uxert l bdg bizdee?

РАВДАН 2016-01-26 202.70.46.220

ГҮЭЭ ЭНЭ ЧИНЬ 3 ЖИЛИЙН ӨМНӨ Ч БИЛҮҮ ДЭЭ ТӨРИЙН НАРИЙН БАЙХДАА ЧАЦГА ХАРВААД БАЙНА ГЭЭД Л ОЛОН УЛСАД МЭДЭЭЛЭГДЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ! МАНА БУРЦИЙЛООЗООС Л ДОР ӨВЧИН БИЗ ДЭЭ!

Зочин 2016-01-26 103.229.121.21

Бруцелёзтой гэдгийг үхтрээ мартахгүй болсноо л дурсаж