Трамп захиандаа Путинд сайхан хүүхнүүд санал болгож байжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Трамп захиандаа Путинд сайхан хүүхнүүд санал болгож байжээ

Трамп захиандаа Путинд сайхан хүүхнүүд санал болгож байжээ

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хэд хэдэн захиа бичиж байсан гэдэг. Тэр дундаа нэг захиандаа Москвад зохион байгуулагдсан дэлхийн мисс тэмцээнийг биеэр ирж үзвэл хорвоо дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийг амлаж байгаагаа бичжээ.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэхийг шалгах явцдаа Сенатын тагнуулын хорооны ил болгосон шинэ баримтуудаас харахад Трамп Путинтэй холбоо барихыг нэлээд хэдэн удаа оролдож байжээ.

Гэхдээ Трампын илгээсэн захидлууд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцсан, хуйвалдсан эсэхийг тодорхойлох баримт болж чадаагүй ч Трампын Путины талаарх үзэл бодлыг ил болгожээ. Жишээ нь Трамп 2007 оны нэг захиандаа “Тайм сэтгүүлийн “Оны шилдэг хүн”-ээр шалгарсан танд баяр хүргэе. Таныг оны шилдэг хүн хэмээн нэрлэсэн нь нүдээ олжээ. Та магадгүй дуулаа биз. Би таныг маш их шүтэн биширдэг шүү. Биеэ бодоорой” хэмээн бичсэн байна.

Харин 2013 оны дараагийн захиандаа тэрбээр “Ноён Ерөнхийлөгч та биднийг “Дэлхийн Мисс” 2013 тэмцээнээ ОХУ-д зохион байгуулахаар болсон таатай мэдээг сонссон байх. Энэ бол миссийн тэмцээний хувьд 62 жилийн түүхэнд байгаагүй сайхан үйл явдал билээ. Бид Крокус Груп, Арас Агаларов нартай хамтарч арваннэгдүгээр сарын 9-нд Крокус хотын танхимд нээлтээ хийхээр болсон. Тэрхүү арга хэмжээг маань дэлхий даяар нэг тэрбум хүн шууд хүлээн авч үзэх болно. “Дэлхийн мисс” бол дэлхийн хамгийн том телевизийн шоунуудын нэг юм. Энэ удаагийн Москвад зохион байгуулагдах тэмцээн маань бидний хамгийн том, хамгийн шилдэг “Дэлхийн мисс” болно гэж би найдаж байна. ОХУ-ын болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч маш их догдлон, тэсэн ядаж хүлээж буйгаа илэрхийлж байна. Бас бид ОХУ-ын таалалд нийцүүлж зарим өрсөлдөгч орнуудыг хассан. Би энэ үйл явдалд хувийн зүгээсээ таныг хүндэт зочин болгон урьж байгааг минь хүлээн авна уу. Танд маш их таалагдах болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичээд, гарын үсэгнийхээ доор “Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүд” хэмээн гараар бичсэн байна.

Гэвч Путин “Дэлхийн мисс” тэмцээнийг очиж үзээгүй бөгөөд өөрийнхөө оронд Кремлиний ахлах албан тушаалтныг явуулжээ. Мөн Трампад хаяглаж “Би танд болон таны хамт олонд энэ сайхан тэмцээнийг манай оронд амжилттай зохион байгуулж байгаад халуун баяр хүргэж байна. Мөн энэ тэмцээнд оролцсон бүх талууд Орос орны нийслэл хотод зочилсон талаараа хамгийн сайхан дурсамж өвөртлөн хариасай гэж хүсч байна. Гэвч энэ удаа би тантай уулзаж чадахгүй болох нь. Тиймээс таныг дараа дахин Оросд ирэхээр чинь уулзацгаая” хэмээн хариу бичиж байжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж