Чингис хаан банкны хохирогчид өнөөдөр/2020.08.20/ мэдээлэл хийлээ.
-Бид Монгол Банктай уулзах хүсэлтээ байгаатай боловч биднийг хүлээж авахгүй байна. "Нэгдүгээр сарын 22-ноос хойш үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон банканд арга хэмжээ аваач ээ" гэж Монгол банканд хандсан боловч тоогоогүй. Аудитын газраас энэ онд хоёр банканд доголдол байна гэж мэдэгдсэн боловч үүнийг нь Монгол банк, банкуудын холбоо үгүйсгэсэн. Одоо ганцхан салбар нь үйл ажиллагаа явуулж байгаа банкыг хэвийн ажиллаж байна гэсэн. Эрүүл мэнд даатгалын сан, нийгмийн даатгалын сан, төрийн байгууллагуудын мөнгө Чингис хаан банк руу орсон. Бид хандаад найман сар болоод байна. Монгол банк болон Чингис хаан банк хоорондоо холбоотой байх. Чингис хаан банкны зүгээс тогтворжүүлэх зээл авч байна гээд гуравдугаар сараас хойш ярилаа. Чингис хаан банкны үйл ажиллагаа цар тахлаас өмнө доголдчихсон байсан. Тийм учраас засгийн газрын зээл тусламжинд хамрагдаж чадаагүй. Чингис хаан банкны удирдлагуудыг АТГ-д шалгуулахаар өгсөн. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдлөгийн ажиллагаа эхлээд явж байна гэсэн. Чингис хаан банк гурван хувьцаа эзэмшигчидтэй. Нэг нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, хоёрдахь нь Туулын эрэг дагуу Хан Хиллс гээд хороолол барьсан, сүүлийнх нь уул уурхайн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг.
Монгол банкны зүгээс Чингис хаан банкны үйл ажиллагааг сэргээх, тогтворжуулах зээлийг олгохгүй гэсэн.
Нэрийг нь нууцалсан том зээлдэгч зээлээ эргэн төлнө гэж хэлсэн. Бид хүлээсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Чингис хаан банканд 200 мянган төгрөг ч алга. Мөнгөө авах гэхээр нэрээ бичүүл гэдэг. Монгол банк, банкнуудын холбоо энэ банкны үйл ажиллагааг хэвийн байгаа гээд мэдэгдэл хэд хэдэн удаа хийлээ. Одоо 24 цагийн дотор Монгол банкны ерөнхийлөгч бид нарыг хүлээн авч уулзахыг шаардаж байна.
Үгүй гэвэл засгийн газар, УИХ-д Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах санал гаргана.
Нэгдүгээр сард мөнгөн хөрөнгө гаргах боломжгүй байна тэгэхээр байр оронд нь авчих гэсэн. Даанч өгөх гээд байгаа байр нь барьцаанд байдаг. Нэг аж, ахуй иргэний хамгийн багадаа 500 сая тэгээд дээшээ тэрбум төгрөгний хохиролтой хүмүүс байна. Хадгаламж, харилцагчийн эрх ашгийг Монгол банк хуулиараа хамгаалсангүй. Банкны системд нь бол бидний мөнгө байж байдаг боловч тэрийгээ авах гэхээр мөнгө гаргах боломжгүй гэсэн хариу өгдөг. Нийт харилцагчийн тоо 7 мянга боловч яг хохирогчид нь уулзъя гэхээр 100 хүн ирдэг. Чингис хаан банкны ихэнхи салбарууд Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Цогтцэцийд салбартай учир зарим хохирогч нь ирэх боломжгүй байдаг гэж Чингис хаан банкны хохирогчдын зүгээс мэдэгдлээ.
Холбоотой мэдээ