Дэлхий дээр хоёрхон үлдсэн цагаан хирснээс дахин 10 өндгөн эс авчээ | News.MN

Дэлхий дээр хоёрхон үлдсэн цагаан хирснээс дахин 10 өндгөн эс авчээ

Дэлхий дээр хоёрхон үлдсэн цагаан хирснээс дахин 10 өндгөн эс авчээ

Дэлхий дээр хоёрхон үлдсэн цагаан хирснээс дахин 10 өндгөн эс авчээ

Кени улсын эрдэмтэд дэлхий дээр хоёрхон үлдсэн умардын цагаан хирснээс дахин 10 өндгөн эс амжилттайгаар авч чадсан нь уг амьтныг мөхлийн ирмэгээс аврах ажлыг нэг шатаар ахиуллаа.

Хамгийн сүүлчийн хоёр эмэгчин цагаан хирсийг Фату, Нажин хэмээн нэрлэсэн бөгөөд Кенийн Ол Пежета хүрээлэнд асарч байгаа аж. Харин хамгийн сүүлийн эр цагаан хирс 2018 онд үхсэн юм. Ол Пежета хүрээлэнгийн эрдэмтэд Фатугаас найман өндгөн эс, Нажинаас хоёр өндгөн эс авснаа энэ долоо хоногт зарласан байна. Өндгөн эснүүдийг Италийн Авантеа эрүүл мэндийн лабораторид хүргэж байгаа бөгөөд тэнд эрдэмтэд умардын цагаан хирсний хөлдөөсөн эр бэлгийн эс ашиглан цагаан хирсний өндөн эсэнд үр тогтоохыг оролдох юм.

Анх 2009 онд Ол Пежета хүрээлэнд Чехээс хоёр эр, хоёр эмэгчин умардын цагаан хирс авчирч нутагшуулсан ч 2014, 2018 онуудад хоёр эр нь үхсэн юм. Эрдэмтдийн ачаар хоёр эр хирсний эр бэлгийн эсийг үхэхээс нь өмнө авч хөлдөөж чадсан аж.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард олон улсын эрдэмтдийн баг хоёр эмэгчин хирснээс 10 өндгөн эс авч, хоёрт нь амжилттай үр тогтоож чадсан билээ. Хирс хээлээ 18 сар тээдэг учир тус хоёр үр хөврөл цаашид амьдарч чадах эсэх нь одоохондоо нарийн тодорхой болоогүй байгаа юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 192.82.73.227

Бөхөнгөөс өндгөн эс авах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж