Apple компанийн хөрөнгө 2 их наяд долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Apple компанийн хөрөнгө 2 их наяд долларт хүрчээ

Apple компанийн хөрөнгө 2 их наяд долларт хүрчээ

Гар утас, таблет, компьютер, платформ, дэлгүүр гээд олон талаар амжилтанд хүрч байгаа Apple компани дахин нэг амжилтанд хүрснээ зарлажээ. Тухайлбал Apple компанийн нийт хөрөнгө 2 их наяд ам.долларт хүрч, тийм их хөрөнгөтэй болсон АНУ-ын анхны компани болон түүхэнд бичигдэж байна.

Apple-ийн хувьцаа энэ жил 60 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 465 ам.долларт хүрсэн бөгөөд цаашдаа ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байх бололтой. Мөн компани энэ сарын сүүлээр хувьцаагаа дөрөв хуваах тул нэг хувьцааны үнэ 116 ам.доллар болох юм. Ингэснээр Apple илүү хямд үнээр олон хувьцаа арилжих тул үнэ цэнийн хувьд бараг ялгаагүй гэнэ.

Мөн үүнээс гадна Тесла компанийн нийт хөрөнгө энэ сард эрс нэмэгдсэн нь миллениал болон Зэт үеийнхний дунд Элон Маск хэчнээн нэр хүндтэй болсныг харуулж байна.

Apple ердөө хоёр жилийн өмнө л нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй болж байсан бөгөөд ийм түргэн хугацаанд нийт хөрөнгөө хоёр дахин өсгөсөн нь мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж