"Нүүрс тээвэрлэлт бүрээс сард 1.3 сая төгрөг алдаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

"Нүүрс тээвэрлэлт бүрээс сард 1.3 сая төгрөг алдаж байна"

"Нүүрс тээвэрлэлт бүрээс сард 1.3 сая төгрөг алдаж байна"

Гашуунсухайтын нүүрсний экспортын зам дээр хэсэг тээвэрчид наймдугаар сарын 19-ны 10.00 цагаас эхлэн эсэргүүцлийн жагсаал хийж, зам хаасан. Үүнтэй холбоотойгоор Баян зам тээвэрчдийн холбооны төлөөлөл өнөөдөр /2020.08.20/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ.


“ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 80 ЮАНЬ АВАХ ЁСТОЙ БАЙТАЛ 60-ЫГ АВЧ БАЙГАА”

Баянзам тээвэрчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” уурхай орчимд одоо түлшний, энгийн бүх зам хаагдсан. Ачаа тээврийн жолооч нар уртын тээврийн зардлыг 55 юань болгосныг 80 юань болгож өгөхийг шаардаж байгаа юм. Засгийн газар ийм шийдвэр гаргачихаад байхад энэ шийдвэрийг “Эрдэнэс-Тавантолгой” компани биелүүлэхгүй байгааг эсэргүүцэж, тээврийн жолоочид зам хааж эхэллээ.

Цаашид ийм байдалтай удвал Монгол Улсын түүхий нүүрсний экспорт зогсох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Сая бид Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас очиж асуулаа. Мэргэжилтэн нь “Тээврийн жолооч нар зам хаасан талаар мэдээгүй. Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Ганхуягийг ажилдаа орохоор нь ярилцаж байгаад хариу хэлье” гэнэ.

Гэтэл Гашуунсухайтын нүүрсний экспортын зам дээр 500 гаруй тээврийн жолооч цуглачихсан байдаг. Энэ асуудлыг төрийн оролцоотойгоор зохицуулж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, асуудлыг газар дээр нь шийдэж өгөөч ээ. Өнгөрөгч долдугаар сард хилийн боомтоор 3000 тээврийн жолооч машиндаа 60, 90 хоног тусгаарлагдан хүлээж, нүүрс зөөсөн.

Өнөөдрийн байдлаар хилийн боомтоор 1000 орчим нүүрс тээврийн машин гарч байна. Энэ бүхний тоогоор улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж буй жолооч нарын асуудлыг нүүрснээсээ хэт дор үнэлээд байна. Одоо хүнээ бодох цаг болсон. Өнөөдөр тээврийн жолооч ажил хийгээд 80 юань авах ёстой байтал 60-ыг авч байна. Тиймээс бид ажил хийсэн мөнгөө л авахыг шаардаж байна” гэв.

“НЭГ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ТУТМААС САРД 1.382.000 ТӨГРӨГ АЛДАЖ БАЙНА”

Энэ үеэр Тээвэрчдийн гэргий нарын холбооноос төлөөлөн Хөвсгөл аймгаас ирсэн Д.Жавзансүрэн ярихдаа “Миний хувьд тээврийн жолооч нарын гэргий нарыг төлөөлж байна. Гашуунсухайт боомт дээр 14 мянган тээврийн жолооч ажиллаж байгаа боловч тэдний ард маш олон гэр бүл, үр хүүхэд хүнд байдалтай байгаа. Бид маш олон удаа холбогдох яам, тамгын газарт нь шаардлагыг хүргүүлсээр байтал өдийг хүртэл шийдэгдэхгүй байна.

Тийм учраас бид өнөөдөр эцсийн хариуг авахаар Засгийн газрын ордны гадна ирээд байна. Цаашид эсэргүүцлийн жагсаалд маш олон жолооч оролцон гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр улс даяар зарласан өндөржүүлсэн байдлын үед жагсаал цуглаан хийж болохгүй учраас цөөн төлөөлөл нь ирж, шаардлагаа хүргүүллээ. Хэрвээ Засгийн газраас арга хэмжээ авахгүй бол эсэргүүцлийн бүх арга хэмжээг авч, тэмцэнэ.

Нэг нүүрс тээвэрлэлт тутмаас сард 1.382.000 төгрөг алдаж байгаа. Үүнийг 12 сараар үржүүлэхээр 16.650.000 төгрөгийг цавчаа хийж буй эрх мэдэлтнүүдэд алдаж байна” гэлээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж