"Youtube"-ийн ачаар амьдралаа өөрчилсөн Энэтхэг эмээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

"Youtube"-ийн ачаар амьдралаа өөрчилсөн Энэтхэг эмээ

"Youtube"-ийн ачаар амьдралаа өөрчилсөн Энэтхэг эмээ

"Youtube"-ийг ашиглан амьдралаа эрс өөрчилсөн хүн бол Гангава Милкури хэмээх Энэтхэг эмгэн. Найман ач, зээтэй түүний хувьд өөрийн насаа мэддэггүй, албан ёсны бичиг баримтгүй бөгөөд Энэтхэгийн өмнөд хэсгийн Телангана мужийн Ламбадипалли хэмээх жижигхэн тосгонд аж төрдөг. Гэвч тэрбээр My Village Show хэмээх 1.5 сая дагагчидтай Youtube сувгийн од юм. Тус сувгийг эмгэний хүргэн хүү Срикант Срирам 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд зохиолч, эвлүүлэгч, зураглаач, гэрэлтүүлэгч, зураач гээд нийт найман хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.

My Village Show нь хөдөөгийн амьдрал болон тосгоны соёлын талаар контент бүтээдэг суваг юм.

Гангава анхандаа Youtube гэж юу болохыг мэддэггүй байжээ. Тэрбээр “Анх миний хүргэн хүү Срирам тосгондоо мод, ногоо тарьж буй бичлэгээ хийдэг байсан юм. Би дотроо ‘Яагаад хүү минь бичлэг хийж цагаа дэмий өнгөрөөгөөд байгаа юм бол доо’ гэж бодсон. Хэзээ ч түүний бичлэгт өөрийгөө орно гэж төсөөлж байсангүй. Хүмүүст миний ярьж байгаа таалагддаг байх. Би чинь боловсрол эзэмшээгүй хөгшин эмэгтэй шүү дээ” хэмээжээ.

"Youtube"-тай танилцахаас өмнө Гангавагийн амьдрал тун хэцүү байжээ. Тэрбээр нэгдүгээр ангидаа сургуулиа хаяж, гэр бүлээ тэжээхийн тулд фермерийн аж ахуй эрхэлж, тамхи ороодог байжээ. “Нөхөр маань архинд донтчихсон хүн байсан. Би бүхий л хар бор ажлуудыг хийж, хоёр охин, ганц хүүгээ тэжээдэг байлаа” хэмээн ярьжээ.

Гангава Youtube болон зар сурталчилгаанаас орж ирсэн мөнгөөрөө бүх өрөө дарж, олсон орлогоо тосгоныхонтойгоо хуваалцан номын сан байгуулжээ. Мөн тэрбээр ирээдүйд шинэ байшинтай болохыг зорьж байгаа гэнэ. Түүний хүргэн Срирам "Youtube бүх хүний амьдралыг өөрчилж байна. Хэрэв үүнийг зөвөөр ашиглаж чадвал, хүн бүр од болж, амьдралынхаа асуудлуудыг зохицуулж чадна шүү дээ. Техник, технологи манай тосгоны амьдралыг үнэхээр өөрчилж байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж