Нийт 10 мянга орчим метр.кв талбайд газар чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэв | News.MN

Нийт 10 мянга орчим метр.кв талбайд газар чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэв

Нийт 10 мянга орчим метр.кв талбайд газар чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэв

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ “Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судлах ажлыг хийж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн” хэмээлээ.

Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан. Энэ ажил 92 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын  орц, гарцыг нээсэн. 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлөв. Ийнхүү газар чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр.кв талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдлөө. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв.

Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг “Нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулж, үүний 29 байршилд ялагч тодорсон юм. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагаас 17 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. 16 байршилд 92 иргэн, аж ахуйн нэгжээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ирүүлж, 14 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

Дашрамд дурьдахад, газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд www.mle.mn гэсэн сайтаас газрын байршлыг сонирхох боломжтой юм. Ирэх сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд орох газруудаас дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1 га газар, Ар шижирийн аманд 0.5 га газар, Хан-Уул дүүрэгт Төв аймаг явах замд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.7 га газар, 21 дүгээр хороо, Морингийн давааны гэр хорооллын урд 0.9 га, Багануур дүүргийн мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 га газар, мөн хэсэгт 1 га газар, Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар, Налайх дүүрэгт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар зэргийг дуудлага худалдаагаар нээлттэй зохион байгуулна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-08-20 202.55.191.130

Мэдээний гарчиг уншаад маск зүүсэн албаны хүмүүсийн цээж зураг биш, хотын аль хэсэгт ямар газрууд нийтийн эзэмшилд шилжив гээд газрын зураг дээр хармаар байх юм.

Avatar

Зочин 2020-08-20 182.160.1.10

Улаанбаатар үнэхээр үхмэл хот болж байна. Явган хүн явах суух, амрах орон зай байхгүй новшийн хот болжээ. Дахин дахин хэмжиж явган хүмүүс чөлөөтэй болгох хэрэгтэй. Яагаа ч гүй байна. Компаниудын том том хашааг багасгах хэрэгтэй

Avatar

зочин 2020-08-20 103.212.117.145

ЧД-ИЙН 5-Р ХОРОО, ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙДАГ 2А БАЙРНЫ
ОРШИН СУУГЧДЫН НАРНЫ ГЭРЭЛ, ХАРАГДАХ ОРЧИНГ ТАГЛАЖ БАРИЛГА БАРИХ ГЭЭД
ХАШАА ХАТГАСАН БАЙГАА. СОЦ ҮЕД ЭНЭ ЗӨЙД ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙ БАЙСАН ЮМ.
ОДОО ЭНЭ ЖООХОН ЗАЙД ЧИХЭЛДҮҮЛЭЭД БАРИЛГА БАРИНА ГЭНЭ. ЗАХИРАМЖИЙГ
ХҮЧИНГҮЙ БОЛГООД ХАШААГ ЗАЙЛУУЛЧИХ БУЯНТАЙ АЛБАН ТУШААЛТАН БАЙНА УУ?

Avatar

bgd.n irgen 2020-08-20 139.5.217.18

bvv hudlaa zal.dalan deer bair barij b.a..hvvdvvd zam deer togloj bhad 1 sandal tavihgvi bj oron suuts barih zuvshuurul ugchl bdag..odoo bas ireh jil barih gazraa hajuudni tuluvluud uhdaldaj avsan suragtai…..tuurdg bair sh hotod chheed bair bariulahaa boliod nohoon bguulamj hvhed togloh talbai hiideg boloosoi..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж