Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ | News.MN

Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 3 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбосноор байгалийн үзэсгэлэнт газрыг зорих дотоодын иргэдээс гадна жуулчдын цуваа ч тасрахгүй болсон билээ. Ингэж Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал нэмэгдсэн ч нутгийн иргэдэд хүрэх үр ашиг бага байгааг салбарынхан дурдаж байна. Хөндлөнгөөс харахад жуулчдын урсгал Хөвсгөл нуурыг чиглэж, тэр хэрээр орон нутгийн иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалын хөгжлөөс ард иргэд нь үр ашиг бага хүртдэг байна. Захын жишээ дурдахад, Хөвсгөл аймаг ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас нэг дахин их байх жишээтэй.

Тиймээс Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг тэтгэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар болж, өнөөдрөөс ажил эхэлж байна. Төслийг гурван чиглэлд хэрэгжүүлнэ.

Нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлал хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгай хог хаягдал, эко системд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана. Гуравдугаарт, нуурыг дагасан иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчим дахь таван сумын иргэдэд төслийг бодитойгоор чиглүүлэн хэрэгжүүлэх юм. Нэн тэргүүнд Хөвсгөл нуурын орчимд амьдардаг нутгийн иргэдийн амжиргаагаа залгуулах боломж, эрхлэх боломжтой бизнес, аялал жуулчлалтай холбоотой ажлыг судалж, статистик бүрдүүлнэ. Ингээд үүн дээр тулгуурлаад иргэдийн дунд сан бий болгох юм. Энэ сан дээр түшиглээд иргэд зээл авч бизнесээ эхлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Мөн нутгийн онцлогийг шингээсэн шинэ содон брэнд бий болгоход ч нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гэхдээ үр дүн жилийн дараагаас харагдаж эхэлнэ хэмээн албаныхан тооцоолжээ.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-26 202.9.41.226

эмэгтэй нь нөгөө Насанбаяр мөн үү?

Зочин 2016-01-26 180.235.180.6

Хөгжүүлж яахын нуур луу цутгадаг жорлон л нэмэгдэнэ биз байгаль сүйтгэхгүй байлгахын тулд зам ч тавихгүй байх байсан юм.

Зочин 2016-01-26 202.179.7.84

юмын жаахан зөв талаас нь хараач ээ заавал нэг талаас нь харж харлуулж яах гээд байгаа юм бэ хөрөнгө мөнгө , хөгжил нутаг руу минь чиглэж л байвал ард иргэдийн амжиргаа дээшлэнэ сум орон нутаг минь хөгжинө алийн болгон 20-р зуунаараа амьдрах гээд байгаа юм бэ нутгийн минь ухаант ард түмэн минь ээ

монхбат 2016-01-26 85.172.160.213

бурхан минь тэр жорлонгоо хун орчимоор болгоорой

setgel emzeglene 2016-01-26 202.9.41.64

yaponii zasgiin gazart bayarlaj l baina, gehdee ichmeer yumaa, deer ni hulduugui nuuran deeguur yavdag hulduu tolgoitnuudaa humuujuuleechee

setgel emzeglene 2016-01-26 202.9.41.64

nuurand unasan mashin neftiin buteegdehuunee hamgiin turuund tseverleh heregtei, tegehguigeer toirch ereg deer ni baishin jorlon bariad yah ve

eku 2016-01-26 202.179.28.67

жорлонгоо л боловсон болгож үзээрэй,гуйя!!!

Thanks very much to Japan 2016-01-26 103.229.121.39

Oyunlag huvsgulchuud odoo l hugjliin zam deer garch yaduurlaas garah ehlel tavigdlaa daa. amjilt.

сайнаа 2016-01-26 203.91.117.4

тийм шүү . мундаг

сайнаа 2016-01-26 203.91.117.4

тийм шүү . мундаг

сайнаа 2016-01-26 203.91.117.4

тийм шүү . мундаг

Зочин 2016-01-26 119.40.100.222

Ene chini kharin bolj baina shuu

МТНЦТБөөгийн төв 2016-01-26 122.201.31.16

Ёстой баярлалаа. Нутгийн минь өнгө жавхаа, амьдралын зам нь улам гэгээтэй байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж