Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна | News.MN

Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Монголын парламент ажил хэрэгч, хариуцлагатай байдалд шилжсэн гэж хэлж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ыг хариуцлагажуулах чиглэлд хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал, УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна, 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална гэж заасан.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдааны танхимаас гаргах, үг хэлэх эрхийг нь тодорхой хугацаагаар хасах, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт өмнөх хуулиудад байсан ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал байгаагүй нь камерын өмнө улстөрждөг поп гишүүдийг олноор төрүүлсэн.

Харин шинэ хуулиудаас дээрх зохицуулалтуудыг тодорхой болгосноор УИХ-ын гишүүд хуучин шигээ юу хамаагүй чуулганы индэр дээрээс бурдаг, үймүүлдэг, зориуд улс төр хийж, олны анхаарлыг татах гэдэг мөн сайд, дарга нарыг загнаж, зандчихдаг том дарга нар биш болсон.

Нэг үгээр хэлэхэд, УИХ-ын гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүргээ шинжлэх ухаанч, тоо судалгаатай, мэргэжлийн түвшинд ярьж, хэлэлцэх ёстой. Гэтэл уг үүргээ зарим гишүүн ойлгоогүй юу эсвэл зориуд улс төр хийх гэсэн зохисгүй үйлдлийг ээлжит бус чуулганы эхний өдрөөс гаргах болов.

Ингэхдээ УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах хуулиудыг батлахад оролцож, хүлээн зөвшөөрч кноп дарсан хуучин гишүүдээс зохисгүй үйлдэл гарч, Дэгийн хуулийн дэгийг зөрчив.  Өнгөрөгч Даваа гаригийн чуулганы хуралдааныг түр даргалж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын танхимд ёс зүйгүй үйлдэл гаргасан Б.Пүрэвдорж гишүүнийг Дэгийн тухай хуулийн дагуу энэ долоо хоногт чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг хассаныг нь  зарим хүн шүүжмилж байгаа. Хуралдаан даргалагчын хувьд Дэгийн хуулиа дагаж мөрдсөн.

Нөгээтэйгүүр олон нийт шинээр бүрдсэн парламентыг харьцангүй поп гишүүдээсээ салсан гэж тодорхойлж байгаа, сонголтыг ч тэд хийсэн. Өмнөх парламентын попууд буюу чуулганы хуралдааныг зориуд үймүүлдэг Л.Болд, Батзандан, Жавхлан, О.Баасанхүү гэх мэт попуудыг ард түмэнд хаалганы гадна үлдээсэн. Тиймдээ ч энэ парламентын гишүүдийг ажил хэрэгч, чуулганы индрийг жинхэнэ утгаар нь мэтгэлцээний талбар болгохыг хүсэж байгаа. Энэ хүлээлтийг хангаж байж төрд итгэх итгэл сэргэнэ.

Гэтэл хуучин гишүүд нь Дэгийн хуулийнхаа дэгэнд орохгүй үйлдэл зөвхөн Б.Пүрэвдорж гишүүнээр хязгаарлагдахгүй. Сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  сайд нарыг даргалах гэж оролдлоо, зарим нь хөдөө орон нутагт оччихоод Засаг дарга нарт чиглэл өгөх гэж үзэж байна.  Энэ мэт попрох гэж аядсан гишүүд хандлагаа өөрчилж, хууль санаачлах үндсэн ажилдаа дэг, ёс зүйг зөрчвөөс сонгогчдооосоо муу л дүн авна. Хоёрдугаарт, парламентын төлөвшил сайжрах хэрээр гишүүдээс өндөр ёс зүйг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 66.181.161.107

Уучлаарай. Хамаг муу муухай юм, хүчин, хүн аминд холбогдох, ЖДҮ, 60 тэрбум, концесс идэх нь АН-аас биш МАН-аас гарсан шүү. Одоо ч гэсэн төрийн байранд бандаажаа тайлж шидсэн , Чингис хаан, хатад тодруулагч нарыг дагаж намирсан хөлдүү толгойтон, Ард түмнийг цагаас цаас, тэдэнд ямар ч ухаантай үг хэрэггүй гэж цамнагч, Төрийн 14 тэрбумаар тоглосон Казиночид, Оффшерчин Сү.Батболд Цогтбаатартан, Хэдэн нөхөртэй нь мэдэгдэхгүй хөгшин авгайчуул, ЖДҮ-чид наад танхимд чинь арзайтал сууж л байна.

Avatar

Иргэн 2020-08-20 192.82.71.19

Ёстой зөв бичсэн байна.
Алийн болгон бид ардчилалын ёс журамгүй хүмүүсээр Төрийн ажил асуудлаа үймүүлүүлж, тэднийг дагалдсан тэнэгүүдэд Төрөө доромжлуулж явах юм бэ!
Хаиуу хариуцлага тооцож байх ёстой! Маш зөв!

Avatar

Зочин 2020-08-20 103.14.38.137

Yos surtahuungui

Avatar

ххх 2020-08-20 103.80.210.229

zov zov

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.186

Хэнтийн гурван тэнэг улс яаж нураахыг харах заяатай төрсөн ард түмэн гэж

Avatar

Зочин 2020-08-20 192.82.71.19

Эрлийзүүдийн солиорлыг дэмжигчид бол улсын эсрэг үймээн дэгдээгчид!
Зөв буруу, урцж өадийг ялгадаггүй, ардчилалыг дэмжигчид гэгчүүд үнэхээр иэнэг байх юм!

Avatar

Зочин 2020-08-20 150.129.141.216

Пүрэвдорж,Одонтуяа, битон Ганбат нарын толгойн ёрөөс ажиллахгүй,хүн биш Чөтгөр байна, Эргүүлж татах хэрэгтэй гэж үзэж байна.

Avatar

Зочин 2020-08-20 49.180.155.86

Аягүй ёс зүйтэй ПОП биш гэхдээ DOLL, БООЛ гишүүд нь энэ удаа сонгогджээ дээ янз нь. НОХОЙН БААС.

БАГААР НЬ СОНГО————————– 3—— 3———-3 , бас дахин 3!!! Тэнцэх нь 65 шүү.

Avatar

Irgen 2020-08-20 202.55.188.35

Purevdorj gishuun bol ali shine ih hural ehelj baih uyees l dairalt hj ehleed bsan shu. Yos zui soyoltoi bh heregtei

Avatar

Zochin 2020-08-20 202.126.90.63

Bulhai luubarig Zorigoo helsen purevdorj bayr hurgei ayursaihan hirluubirchin bolohoo haruilla

Avatar

Зочин 2020-08-20 43.242.242.59

Пүрэвдорж бол дарваан МАГНАЙ шиг ёс зүйгүй, нахал нөхөр шүү дээ. Харин иргэд түүнийг намчирхаж УИХ-д сонгоод байх юм. бусад шинэ гишүүддээ үлгэргүй байдал гаргаж байгаа хүнд арга хэмжээ авах нь зөв

Avatar

Үнэн 2020-08-20 103.57.93.122

Эрх нь дэндсэн , эргүү нь арилаагүй, өмч хулгайлдаг , өөрийгөө өргөмжилсөн ,хууль боловруулах чадваргүй ,худлаа ярихдаа гаргууд – УИХ

Avatar

Зочин 2020-08-20 192.82.71.19

Харин тийм шүү энэ ардчилалын хэдэн гишүүд нэртэй балайнууд!

Avatar

Due 2020-08-20 182.160.38.48

Surguulin oir delgyyrt zarah baraagyi bolgoson huuli batalsnaa boliylaachee

Avatar

zochin 2020-08-20 58.109.221.157

Parlamentiin yos zui gej baigaa

Avatar

зочин 2020-08-20 192.82.64.190

Өмнөх гишүүд дэндүү томорч байсан юм. Тэд бол зөвхөн хууль хэлэлцэж, батлах л үүрэгтэй

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.47

Аюурсайхан чинь М.Энхболдыг УИХ дарга байхад хутгатай хүн дагуулж орж байсан даа. Юун хууль энэ тэр.

Avatar

Зочин 2020-08-20 192.82.71.19

Болж!

Avatar

Элдэв Очир 2020-08-20 119.40.103.3

Гэмт хэрэгт холбогдсон, ЖДҮС-аас албан туүшалаа ашиглан зээл авсан гишүүд чинь ёс зүйтэй төрийн төлөөглөгч мөн үү. Занданшатар аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж