Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Ёс зүйгүй гишүүд парламентын нэр хүндийг унагааж байна

Монголын парламент ажил хэрэгч, хариуцлагатай байдалд шилжсэн гэж хэлж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ыг хариуцлагажуулах чиглэлд хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал, УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна, 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална гэж заасан.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдааны танхимаас гаргах, үг хэлэх эрхийг нь тодорхой хугацаагаар хасах, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт өмнөх хуулиудад байсан ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал байгаагүй нь камерын өмнө улстөрждөг поп гишүүдийг олноор төрүүлсэн.

Харин шинэ хуулиудаас дээрх зохицуулалтуудыг тодорхой болгосноор УИХ-ын гишүүд хуучин шигээ юу хамаагүй чуулганы индэр дээрээс бурдаг, үймүүлдэг, зориуд улс төр хийж, олны анхаарлыг татах гэдэг мөн сайд, дарга нарыг загнаж, зандчихдаг том дарга нар биш болсон.

Нэг үгээр хэлэхэд, УИХ-ын гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүргээ шинжлэх ухаанч, тоо судалгаатай, мэргэжлийн түвшинд ярьж, хэлэлцэх ёстой. Гэтэл уг үүргээ зарим гишүүн ойлгоогүй юу эсвэл зориуд улс төр хийх гэсэн зохисгүй үйлдлийг ээлжит бус чуулганы эхний өдрөөс гаргах болов.

Ингэхдээ УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах хуулиудыг батлахад оролцож, хүлээн зөвшөөрч кноп дарсан хуучин гишүүдээс зохисгүй үйлдэл гарч, Дэгийн хуулийн дэгийг зөрчив.  Өнгөрөгч Даваа гаригийн чуулганы хуралдааныг түр даргалж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын танхимд ёс зүйгүй үйлдэл гаргасан Б.Пүрэвдорж гишүүнийг Дэгийн тухай хуулийн дагуу энэ долоо хоногт чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг хассаныг нь  зарим хүн шүүжмилж байгаа. Хуралдаан даргалагчын хувьд Дэгийн хуулиа дагаж мөрдсөн.

Нөгээтэйгүүр олон нийт шинээр бүрдсэн парламентыг харьцангүй поп гишүүдээсээ салсан гэж тодорхойлж байгаа, сонголтыг ч тэд хийсэн. Өмнөх парламентын попууд буюу чуулганы хуралдааныг зориуд үймүүлдэг Л.Болд, Батзандан, Жавхлан, О.Баасанхүү гэх мэт попуудыг ард түмэнд хаалганы гадна үлдээсэн. Тиймдээ ч энэ парламентын гишүүдийг ажил хэрэгч, чуулганы индрийг жинхэнэ утгаар нь мэтгэлцээний талбар болгохыг хүсэж байгаа. Энэ хүлээлтийг хангаж байж төрд итгэх итгэл сэргэнэ.

Гэтэл хуучин гишүүд нь Дэгийн хуулийнхаа дэгэнд орохгүй үйлдэл зөвхөн Б.Пүрэвдорж гишүүнээр хязгаарлагдахгүй. Сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  сайд нарыг даргалах гэж оролдлоо, зарим нь хөдөө орон нутагт оччихоод Засаг дарга нарт чиглэл өгөх гэж үзэж байна.  Энэ мэт попрох гэж аядсан гишүүд хандлагаа өөрчилж, хууль санаачлах үндсэн ажилдаа дэг, ёс зүйг зөрчвөөс сонгогчдооосоо муу л дүн авна. Хоёрдугаарт, парламентын төлөвшил сайжрах хэрээр гишүүдээс өндөр ёс зүйг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж