Унгарт сүүлийн 30 жил газар хөдлөөгүй ч байнга бэлтгэлтэй байдаг ажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Унгарт сүүлийн 30 жил газар хөдлөөгүй ч байнга бэлтгэлтэй байдаг ажээ

Унгар улсын онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаа болон газар хөдлөлийн үеийн болон дараах хөтөлбөр арга хэмжээтэй Улаанбаатар хотын мээр Г.Мөнхбаяр танилцаад иржээ.  Тус газрын хувьд   гамшиг гарсан үед ажиллах арга ажиллагаанаас илүүтэй урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй хийдэг гэдгээ дарга нь онцолсон байна. Тухайлбал газар хөдлөлт болж болзошгүй  465 газарт байнгын тандалт судалгаа хийдэг бөгөөд газар хөдөлсөн тохиолдолд энэ албаныхан хэрхэн ажиллах мэдээлэл өгөх тал дээр түлхүү анхаардаг ажээ. Тус улсад нэг удаагийн сургуулилт хийхийн тулд  хагас жил орчмын хугацаанд бэлтгэдэг гэнэ. Ийм сургуулилтдаа иргэдийг татан оролцуулж, тэднийг гамшиг ослын үед хэрхэн   амь нас, эрүүл мэндээ хамгаалах тухай  хичээл заадаг байна.   Одоогоос 10 жилийн өмнө  тус улс гал команд,  иргэний хамгаалалтын газар гэсэн хоёр байгууллагыг нэгтгэж Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан юм байна. Онцгой байдлын газар нь химийн онцгой бүтээгдэхүүн  ашиглаж байгаа  150 гаруй үйлдвэрт хяналт тавьж байгаагаас гадна  гал командын бие бүрэлдэхүүнд сайн дурынхны тус дэмийг авдаг байна.  Сайн дурын гал сөнөөгчид  хамгийн богино хугацаанд  цаг алдалгүй гал түймэр унтраахад багагүй хувь нэмэр болдог байна. Сүүлийн 30 жилийн турш  Унгар улсад золоор газар хөдлөөгүй ч гамшгаас хэрхэн урьдчилан  сэргийлэхэд байнга анхаарсаар иржээ. Унгарт хоёроос зургаан магнитудын газар хөдлөлт болох магадлал өндөр аж.
Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж