Домогт Оскар мэргэжлийн бокстоо эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Домогт Оскар мэргэжлийн бокстоо эргэн ирлээ

Домогт Оскар мэргэжлийн бокстоо эргэн ирлээ

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингэнээ эргэн ирж буйгаа зарлалаа. 12 жилийн өмнө тамирчны замналынхаа сүүлийн тулаанаа хийж байсан 11 удаагийн мэргэжлийн боксын дэлхийн аварга Оскар Де Ла Хойя өнгөрөгч Лхагва гаригт ESPN телевизэд өгсөн ярилцлагадаа “Цуу яриа үнэн. Би мэргэжлийн бокстоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Ирэх долоо хоногоос тулааны бэлтгэлээ хийж эхэлнэ. Боксоо маш их санажээ. Энэ спорт л өнөөдөр надад байгаа бүхнийг өгсөн” хэмээжээ.

Оскар Де Ла Хойя 2008 оны арванхоёрдугаар сард Мэнни Пакьяод ялагдсаныхаа дараа зодог тайлах шийдвэрээ гаргаж, 2009 онд албан ёсоор зарласан юм.

Оскар Де Ла Хойя мэргэжлийн боксын замналдаа нийт 45 тулаан хийж 39 ялсны 30 нь хүнд цохилтоор ажээ. 1992 оны Барселонагийн олимпоос алтан медаль хүртснийх нь дараа хүмүүс түүнийг "Алтан жаал" хэмээн хочилж байсан юм. Тэрбээр 1994 онд мэргэжлийн боксын дөнгөж 12 дахь тулаандаа Жимми Бредалыг ялж WBO холбооны залуучуудын хөнгөн жингийн аварга болж байжээ.

Оскар Де Ла Хойя 2014 онд Олон улсын боксын алдрын танхимд элссэн.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж