Дорноговь аймагт үер бууж, 19 өрхийн олон тооны мал энджээ | News.MN

Дорноговь аймагт үер бууж, 19 өрхийн олон тооны мал энджээ

Дорноговь аймагт үер бууж, 19 өрхийн олон тооны мал энджээ

Дорноговь аймагт үер бууж, 19 өрхийн олон тооны мал энджээ

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо орж үерлэсний улмаас хоёр малчин өрхийн гэр, эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ.

Аймгийн Онцгой комисс тус сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлагт судалгаа, мэдээллийг хүргүүлэх ажлын хэсгийг томилсон байна.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлүүлсэн гэдгийг аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 150.129.140.2

Мал бурхан болжээ !! гэвэл болох юм бн!!

Avatar

Зочин 2020-08-20 103.80.210.183

малчин арга туршлагаар бол бороо шороотой үед өндөрлөг газар барааддаг даа.

Avatar

Зочин 2020-08-20 103.229.121.107

Мал эндэнэ гэж бичихээ болиоч ээ… арай ч дээ

Avatar

Зочин 2020-08-20 203.91.115.54

МАЛ ЭНДДЭГГҮЙ НЯЛХ ХҮҮХЭД ЭНДДЭГ. МАЛ ҮХЭХ ҮРЭГДЭХ ГЭЖ ЯРЬДАГ. ТОМ ХҮН НАС БАРАХ ГЭНЭ. ДАЙНД БОЛ АМЬ ҮРЭГДЭХ ГЭНЭ. БОЛОВСРОЛ ҮНЭНДЭЭ АЛГАА ЭНЭ АМЬТАСУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж