Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо орж үерлэсний улмаас хоёр малчин өрхийн гэр, эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ.
Аймгийн Онцгой комисс тус сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлагт судалгаа, мэдээллийг хүргүүлэх ажлын хэсгийг томилсон байна.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлүүлсэн гэдгийг аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ