Илон Маск дэлхийн 4 дэх баян хүн боллоо | News.MN

Илон Маск дэлхийн 4 дэх баян хүн боллоо

Илон Маск дэлхийн 4 дэх баян хүн боллоо

Илон Маск дэлхийн 4 дэх баян хүн боллоо

АНУ-ын тэрбумтан, зохион бүтээгч,  сансрын технологийн “SpaceX” болон цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маскын хөрөнгө 90 тэрбумыг давснаар тэрбээр дэлхийн дөрөв дэх баян хүн болж байна.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр “Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр дараалан өсч, үнэлгээ 13,3 тэрбум ам.доллараар ахисан нь Илон Маскын хөрөнгийг ийнхүү өсгөжээ.

Ингэснээр тэрбээр Францын тэрбумтан, Louis Vuitton брэндийн эзэн Бернар Арног хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж, Амазоны Жэф Безос /195 тэрбум ам.доллар/, Майкрософтын Билл Гэйтс / 121 тэрбум ам.доллар/ , Фэйсбүүкийн Марк Зукербэрг /99.4 тэрбум ам.доллар/ нарын хойноос "нэхэж" байна.

Илон Маск компанийнхаа 21 хувийг эзэмшдэг бөгөөд “Tesla”-ийн нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн дотор 10 дахин өсч, 1900 ам.долларыг даваад байна. тус компани нь өнгөрсөн сард зах зээлийн үнэлгээгээр Японы Тоёотаг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч болжээ.

 

Эх сурвалж: Forbes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 192.82.73.227

Хөх толбот монголчууд сансар судлалд тэргүүлнэ гэж зөгнөсөн. Дэлхийн нууц товчоонд

Avatar

Зочин 2020-08-20 66.181.191.237

ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨРӨНГӨ НЬ ӨССӨН ГЭВЭЛ ДЭЭР БИЗ.

Avatar

зочин 2020-08-20 202.126.89.46

Жагсаалтын хамгын ядуу нь л Монгол улсаас баян юм аа …Улс удирдаж байгаа малнууд нэг юм бодно байгаа!! .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж