Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна | News.MN

Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Зургаа дахь удаагаа сонгогдсон Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко бүхнийг дахин өөрийн атгандаа оруулахын тулд олон арга хэрэглэж байна. Харин иргэд түүний шударга бус сонгуулийг эсэргүүцэж гудамжинд жагсаад 10 хоног өнгөрч байгаа билээ.

Албан ёсоор зарласан Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Лукашенко 80 хувийн саналаар тэргүүлсэн хэмээсэн ч сөрөг хүчнийхэн нь үүнийг эсэргүүцэж, сонгуулийг будлиантуулсан хэмээн үзсэн билээ. Улмаар ард иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, дахин сонгууль хийхийг засгийн газраас шаардан жагсах болсон юм. Гэвч Лукашенко жагсагчдын шаардлагыг үл тоон Минск хотын замбараагүй байдлыг дуусгах тушаал гаргасан юм.

Энэ бүхэн Европын холбооны удирдагчдын чихэнд хүрснээр тэд цахимаар хуралдаж, Беларусьт хориг арга хэмжээ авахаар тохиролцсон билээ. Мөн Европын консулын ерөнхийлөгч Чарльз Мишель сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмээн байр сууриа илэрхийлж, Лукашенког шоронд хорьсон зуу зуун жагсагчдаа суллахыг зөвлөжээ.

Гэвч өчигдөр/2020.08.19/ Лукашенко хэд хэдэн чухал албан тушаалтнуудыг суудалд нь хэвээр нь үлдээх, тэр дундаа Роман Головченког Ерөнхий сайд хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан гэж нутгийн хэвлэлээр мэдээлсэн байна. Мөн суудалдаа хэвээр үлдсэн хүмүүсийн дунд дотоод хэргийн сайд Юри Караев байгаа бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллага, нийгмийн хэв журмыг үргэлжлүүлэн хариуцахаар болж буй нь олны шүүмжлэлийг дагуулж буй гэнэ.

ЛУКАШЕНКО ЮУ ТУШААВ?

1994 оноос хойш Беларусийг удирдаж буй тэрбээр цагдаа нарт Минскийн жагсаалыг хүчээр тараах тушаал өгчээ. Тэрбээр аюулгүй байдлын зөвлөлд “Минскэд цаашдаа нэг ч хүн яаж ч тушаал зөрчиж болохгүй” хэмээн хэлсэн гэнэ. Тэрбээр мөн “Хүмүүс одоо ядарч байна. Тэдэнд нам гүм, энх тайван хэрэгтэй” хэмээгээд цэрэг, зэвсэг орж ирэхээс сэргийлж хилийн хяналтыг чангаруулахыг тушаасан бөгөөд хилийнхээ ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлэх болжээ.

Түүнээс гадна Лукашенко ажилчдад хандан сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаалд оролцож, ажил хаян тэмцэж байгаа ажилчдыг цаашид дахиж ажиллуулахгүй бөгөөд оронд нь ОХУ-аас хүмүүс авчирч ажиллуулна хэмээн анхааруулаад, үүнд ажилчдаа зөв удирдаагүй дарга нар нь хамгийн их буруутай хэмээн онцолжээ. Үүнээс өмнө Лукашенко сөрөг хүчнийхнийг түүний эрх мэдлийг булаах гэж оролдсоныхоо хариуг хүртэнэ хэмээн анхааруулсан билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх тушаал аль хэдийн бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд улсын хэвлэл мэдээлэл, үйлдвэрийн байгууллагуудын үүдэнд цагдаа зогсож, бүх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж эхэлсэн гэнэ.

ЯАГААД ИНГЭЖ БАЙНА ВЭ?

Лукашенко ийнхүү шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь сөрөг хүчний өрсөлдөгч Светлана Тихановская Европын холбооны удирдагчдыг эл хэрэгт оролцохыг уриалсантай холбоотой аж.

Өдгөө 37 настай тэрбээр сонгуулийн дараа хэдэн цаг хоригдсон тул цаашдын аюулгүй байдлынхаа төлөө Литвад хоргодож байгаа билээ. Тэрбээр “Лукашенко бүх ард түмнийхээ төдийгүй дэлхий нийтийн өмнө болчимгүй үйлдэл хийлээ. Тиймээс Европын холбоо үүнд оролцож, Беларусьт шударга ёс тогтоох хэрэгтэй. Өөрсдийн сонгох эрхээ хамгаалахын тулд гудамжинд гарч, дуу хоолойгоо өргөсөн иргэдийг хот, хөдөөгүй хэрцгийгээр зодож, хорьж, тамлаж, залхаан цээрлүүлэн байж тэд эрх мэдлээсээ зуурч үлдэж байна. Ийм аймшигтай зүйл Европын төв хэсэгт болж байгааг тоохгүй өнгөрч болохгүй” хэмээгээд шинэ, шударга, ардчилсан, олон улсын ажиглалттай Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахаар хамтарсан консул байгуулсан байна.

ЕВРОПЫН ХОЛБОО ЮУ ХИЙВ?

Гурван цаг цахимаар хуралдсаны эцэст Европын холбооны удирдагчид Беларусийн эсрэг гурван арга хэмжээ авахаар тохиролцжээ.

  • Нэгдүгээрт, сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлдсэн, жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж, шоронд хорьсон зэрэг хэргүүдэд хамааралтай албан тушаалтнуудын тоо, мэдээлэл ил болтол эдийн засгийн хориг арга хэмжээ авах. Чухам яг ямар хориг арга хэмжээ гэдгийг хэлэлцэж байгаа.
  • Хоёрдугаарт, Европын холбооны удирдлагууд болон Европын холбоо жагсагчидтай ижил санаа бодолтойгоор сонгуулийн үр дүнг шударга бус хэмээн үзэж буй гэдгийг мэдэгдэх. Гэвч энэ нь зарим удирдагчдын хүсэлтийн дагуу Лукашенкогийн бүрэн эрхийг үгүйсгэж буй хэрэг биш гэдгийг таниулах.
  • Гуравдугаарт, Европын холбооны удирдагчид Беларусийн засгийн газар сөрөг хүчинтэйгээ ярилцаж, учраа ололцож, Ерөнхийлөгч огцорч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх арга замыг олоход нь боломжит бүхнээр туслах, дэмжих.

Мөн дээрхээс гадна Европын холбооны зүгээс Беларусьт илгээх гэж байсан 63 сая ам.долаарын мөнгөн тусламжийг улсад биш, төрийн бус байгууллагууд болон төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон жагсагчид, ажлаа алдсан хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагын ажилчдад зориулан тараахаар болжээ.

Светлана Тихановская болон Европын холбоо мөн засгийн газрыг жагсагчдын эсрэг харгис, хэрцгий арга хэмжээ авч, олон мянган беларусьчуудыг шоронд хорьж хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруушаажээ. Цаашлаад Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Беларусийн засгийн газар яаралтай сөрөг хүчинтэйгээ тайван замаар учраа ололцох шаардлагатай байгааг онцолсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Беларусьт гадны цэргийн аюул заналхийлбэл тусламж үзүүлэхээ амласныг онцолсон билээ.

Гэвч энэ долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков ОХУ одоохондоо Беларусьт цэрэг болон бусад хэлбэрээр тусламж үзүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 66.181.171.34

Мөнгө төрийн бус байгууллагууд руу нь тараана гэдэг л аюултай даа. Өнгөт хувьсгал ингэж л явсан. Тухайн улс нь хохирч үлдсэн.

Avatar

Монгол хүн. 2020-08-20 103.10.21.21

Украйнаас Крымыг дээрэмдсэн нь Оросд ямарч ашиг тус авчраагүй эсрэгээр маш их хохироож байна. Крымээс болсон эдийн засгийн хоригт Орос хэдэн зуун тэрбум долларын алдагдалд унаж жил бүр Крымд хэдэн тэрбум долларын ялын төсөв төлж төлж байгаа. Донецк, Луханск 2т мөн л Оросоос өчнөөн тэбум доллар зарцуулан байж бариж байгаа. Оросын олон улсын нэр хүндийн талаар бүр яриад ч яахав. Беларусыг Орост нэгтгэх нь ОХУ-г сүйрүүлэх учраас Орос гарах үр дагвараас нь айж чичэрч суугаа.

Avatar

Зочин 2020-08-20 202.179.15.3

МАНЫ МАЛНУУДИЙГ ӨӨГШҮҮЛВЭЛ ИЙМ Л БОЛНО.. МАН ЯАГААД АРДИЙН ДАЙСАН ШИГ БОДЛОГО ЯВУУЛДАГ ЮМ БОЛОО..ДАНДАА ЭСЭРГҮҮНҮҮД ЦУГАЛЧИХСАН ЮМ ШИГ АРД ТҮМНЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ ЯДУУ БАЙЛГААД ӨӨРСДӨӨ Л ЗАСАГЛААД БАЙХ ӨВЧИНТЭЙ СОНИН МУНХАГ ГАРУУД ШҮҮ…

Avatar

Зочин 2020-08-20 202.179.15.3

ЕВРОПД НЭГ ДАРАНГУЛАГЧ ТОДОРЧ БАЙГАА ЮМ БАЙНА БУУДЧИХГҮЙ ДЭЭ .. ОЛОН ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙСНААС БУУДЧИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ… ЯАН ДАА ЦАГДАА НАР НЬ ИРГЭДЭЭ БАЛБАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ..

Avatar

зочин 2020-08-20 203.91.115.44

ямар ч цэвэр хүн нэг албан тушаал дээр удахаараа өөрийн мэдэлгүй авлигачин, зандалчин, эрх мэдлийн донтон, дарангуйлагч болдог нь хорвоогийн жам билээ, манай улстөрч гээд байгаа нөхдүүдийг эрх мэдэлтэй шийдвэр гаргах албан тушаал дээр удаан байлгаж болохгүй байгам даа

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

Наад нэг балай авилгалч шар өвгөнөө алаад хядаад хаяач ээ. "Хэрэв хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй болно" гэж Сталин багш чинь сургасан шүү дээ !

Avatar

Зочин 2020-08-20 202.21.108.230

Монголд ч сонгууль бүрэн луйвардсан.Монгол улс Хятадын атганд бүрэн орсон нь одоогын эрх баригчдын бодлогоос болсон.

Avatar

Зочин 2020-08-20 98.33.93.32

Лука эрх мэдэл,дарангуйллаа хадгалж үлдсэн мэт харагдаж байвч белорусь улсаа эгнэгт алдсан гэж шинжээчид үзэж байна. Нэгэнт ард түмнийхээ итгэлийг алдсан,тэднийхээ элэг доог болсон хүн хэдий өнгөн эрх мэдлээ авч үлдсэн мэт харагдавч цаашид явцгүй болсон нь зуун хувь үнэн. Кремль Лукаг авч үлдэх сонирхол байлаа,түр зуур. Жирик(Жириновский ) нэг думын депутаттай,Белорусь 11 сар гэхэд ОХУ- тай нэгдэнэ гэж 1 авдар пивоор мөрийцөж байна лээ,мөрийгөө баталгаатай авахаа мэдээд тэгэж гуцаа биз

Avatar

Зочин 2020-08-20 98.33.93.32

Сургамж….. Кремль одоогоор хүчтэй байна…. Хөрш орнуудаа залгих,өөрийн нөлөөллөө бэхжүүлэх сонирхол ( геополитик ч гэж ярьдаг) урд урдаас илүү идэвхжсэн. Монгол ч Кремлийн араанд " зуулттай" байгаа,өөрсдийн бууны нохдоор дамжуулан зөвхөн Кремльд,зөвхөн Путинизмд ашигтай бодлогыг монголын төрөөр гаргуулах үйл ажилагааг идэвхтэй явуулж байгаа. Бууны нохдыг тэргүүлэгч нь Ж овогт Б гэдгийг монголчууд мэднэ. Жигшигтүн,Болгоомжлогтун !!!!! Тэд одоогоор хүчтэй байна. Гэхдээ нэг л өдөр Лука болно.

Avatar

Иргэн 2020-08-20 64.119.20.180

Белорусь улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Лукашенко өнөөдөр байдлыг гартаа авч үймээн дэгдээгчдидэд хариуцлага тооцно гэж байгаа мэдээтэй байна. Белорусийн сөрөг хүчний цагаан улаан цагаан туг нь бас л үндэсний үзэлтнүүдийн далбаа бөгөөд барууныхан Белорусийг Украйн шиг оросын эсрэг ашиглах турхирах зорилгоор дэмжиж тэтгэдэг ч өнөөдөртөө бүрэн ялагдаж байгаа бололтой.

Avatar

Зочин 2020-08-20 150.129.140.2

Ардчилал хvний эрх гэж их орилолдоод эхлэхээр тэгээд л балрах замруугуу эргэлт буцалтгvй орж байгаа нь тэр дээ!! Украйны , Монголын бэлэн туршлага байхад тэнэг л бн даа!!

Avatar

Заагч 2020-08-20 202.179.31.252

Зочин нэрний ард хог вирус хятадын үлдэц хог хаягдлууд хийссээр бүгдийг нь бөөгнүүлээд бээжинд нь шатааж байж уршигт вирус харх хятад устана.

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

Намайг алж байж дахин сонгууль хийгээрэй гэсэн. Одоо энэ шар толгойтой авилгалч орос өвгөнийг сум л гүйцнэ

Avatar

Зочин 2020-08-20 103.229.123.154

Чамайг бол нус ч гуйцнэ.

Avatar

Зочин 2020-08-20 59.153.112.109

Одоогоор 7000 гаруй хүн баривчлагдсан байгаа. Тэдэнтэй хүмүүн бусаар харьцаж байгаа тухай, гарч ирсэн хүмүүс гэрчлэн ярьсаар байна. Эмч эмнэлгийн ажилтнуудын мэдээлж буйгаар буудуулсан шархтай хүмүүс болон эмэгтэй хүний хярзангийн, савны хүнд гэмтэл гэх мэт дэндүү гаж гэмтэлийн онош маш их байна. Цагдаа нар шөнө гудамжаар эргүүл хийж, зүгээр замаар явж байсан машин руу, айлын цонх руу ямарч шалтгаангүйгээр буудаж байгаа. Албан ёсоор 2 хүн амь үрэгдсэн гэж байгаа ч, 200 орчим хүн ор сураггүй

Avatar

Зочин 2020-08-20 66.181.161.93

Fake news.

Avatar

болдоо 2020-08-20 49.0.137.180

цуст дарангуйлагчийг буудан хороох хэрэгтэй …. беларусыг үймэлдээд ирэнгүүт нь хулмас орос украин шиг дайран эзлэх гээд бэлтгээд байж байгаа ….

Avatar

mongolhvv 2020-08-20 192.82.75.117

үхсэны дарангуйлагч бэ. энэ хүн бэлөрүсс улсийг харин сайн авч

Avatar

зочин 2020-08-20 202.126.89.46

Цагдаа нар нь жагсагчидаа эр, эм гэж ялгалгүй хөх няц болтол нь бялба нүдсэн байна лэ дээ . .. Манай Нэмка тийм цагдаатай болчих гэж олон жил зүтгэсэн дээ . Амжилгүй мултарсан нь яамай да …ха ха .

Avatar

Феминизм 2020-08-20 202.126.89.252

Хүйсийн тэгш эрхтэй нийгэмд амьдарч байж эр, эмээр ялгаж болохгүй шүү дээ. Чинийхээр бол жагсаалд зөвхөн эр хүйстэн оролцох ёстой гэх гээ юу.

Avatar

hudalaa ardchilal hend heregtei be. 2020-08-20 192.82.75.117

chi naad aguu ardchilsan vzelee hoorhii amerikiin har jagchid bolon tedenii demjigchidiig amerikiin tsagdaa nar yaj zodoj nvdej taraaj baihad helehgui yasan yum be dee.amerik tsagdaa ih zoolon ardchilsan zoddog gej bodood bain uu.ingej bitgii 2 nvvr gargaj bail daa..

Avatar

Зочин 2020-08-20 203.91.115.47

Jagsagchidiig buudaad alchaagui ni bas humuus temtsej chaddag zorigtoi ni Mongoloos deer bolohiig haruulj baina

Avatar

иргэн 2020-08-20 202.179.27.98

манайх шиг Ардчилал бол хэрэггүй, Төрийн өндөр Албан тушаалд гарч Хуулиар Хулгай Луйвар хийж Татвар төлөгчидын мөнгийг янз бүрийн аргаар Идэж хулгайлж, цАГДАА ШҮҮХ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН нь хүртэл Авилгалд идэгдэж тэдэнтэйгээ Хуйвалдсан ийм Мафижсан Ардчилалаар яадаг юм,

Avatar

Зочин 2020-08-20 103.80.211.124

Троллууд хаанаас чиглэл авч ажилладаг нь доорх комментуудаас тодорч байна. Ер нь бол хөлсөөр ардчилал, эрх чөлөөг сөрж, дарангуйллыг хамгаална гэдэг үр хүүхдүүдээ хорлож байна гэсэн үг шүү. Тролл хийдэг залуучууд ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-20 202.131.245.243

Ардчиллын ачаар ардчиллын баянбүрд маань коммунист хятдын колони Монбабве болсон нь маргашгүй үнэн билээ.

Avatar

зочин 2020-08-20 202.126.92.99

За манайхан ийм юм бичих, гайгүй мэдээлэл түгээдэг сайт нь нийтлэх нь алсдаа дэмий дээ. Бид цөөхүүлээ шүү Эх орон улс түмэнээ бодооорой доо

Avatar

1 2020-08-20 59.153.115.85

Европын холбоо, АНУ тогворгүй байдлыг нь дэвэргэхээс өөр юу ч хийхгүй ээ. Оросын хилийн орчимд эрм, замбаараагүй байдал, дайн мөргөлдөөнтэй байлгах нь ашигтай. Яг бодит байдалдаа бол Украин ши горхино. Тэгээд хэн хожих вэ? Эдийн засгийн алуурчдад л ашигтай байх

Avatar

Зочин 2020-08-20 202.131.245.243

Эх сурвалж: BBC.COM гэхээр ойлгомжтой. барууны суртал, ухуулга, тархи угаалга.

Avatar

Зочин 2020-08-20 103.136.254.8

Тэгээд чамд ямар хамаатай юм

Avatar

Зочин 2020-08-20 202.131.245.243

Надад хамаатай, чамд хамаагүй илжиг ээ.

Avatar

Зочин 2020-08-20 64.119.18.66

Барууныхан Оросын хажууд дахин нэг Украйн шиг тогтворгүй, дайн дажинтай орон бий болгохыг зорьж , хөрөнгө хаян үймээн цуглааныг эхлүүлэн турхирч байгаа шүү. Цаад санаа нь Оросыг хорлох.

Avatar

болдоо 2020-08-20 49.0.137.180

тэр хулмас оростойгоо тонил

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.200

Юун дарангуйлал. Ардчилсан сонгуулийн үр дүнгээ хамгаалж байна. Сонгоогүй 20 хувь ардчиллыг дохомжлохоо болих хэрэгтэй. Манайд ч гэсэн нэг нам 65, 62 суудал авчихсан байхад ялагдсан нь ингэж оркдоогүйдэг. Манайхаас ардчилал ямар байдгийг суралц, бела оркууд!

Avatar

Зочин 2020-08-20 203.98.77.101

ЗӨВХӨН НЭГ ТАЛЫН МЭДЭЭЛЛЭЭР ТАРХИА БҮҮ УГААЛГА. ТА НАР ЛУКАШЕНКОГ ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛИЙГ ГАРГАСАН ЗААЛТУУД НЬ БҮГД БЕЛАРУСИЙГ УКРАИН БОЛГОХ ШААРДЛАГУУД БАЙНА ЛЭЭ. ТЭРИЙГ НЬ ОЛООД ОРЧУУЛААД ТАВИАЧ. ТЭГЭЭД ТА НАРЫН ЮУ ГЭХИЙГ НЬ ХАРЪЯ. МЭДЭЭЖ 6 УДАА СОНГОГДСОН, ТЭРЭНД АЛДАА ДУТАГДАЛ, ОГЦРОХ ШАЛТГААН БИЙ Ч ЭНЭ СОНГУУЛИАР ДАЛИМДУУЛЖ БЕЛАРУСИЙГ УКРАИН ШИГ БОЛГОХ ГЭСЭН АМЕРИК БОЛОН БАРУУНЫ ОРНУУДЫН ИЛ ДАЛД САНААГАА ШУУД ТУСГАСАН . ГАНЦ ӨГҮҮЛБЭР НЬ ЭНД ГАДНААС ЦЭРЭГ ОРЖ ИРЭХЭЭС ХАМГААЛАХ ГЭДЭГ ҮГ Л БАЙНА.

Avatar

зочин 2020-08-20 202.126.89.46

Украйн яацийн ? . Эрхчөлөөт , Ардчилсан, хөгжиж байгаа сайхан л улс байна лээ шдэ.

Avatar

Зочин 2020-08-20 202.170.70.242

UKIRAIN ULS DAMPUURAAD DUUSAJ BNA.VHSENII BAASANII ARDCHILAL BE DEE.BVH VILDBER ZOBAD HAAGDAAD HVMVVS NI POLSH OROSD GARCH AJILLAJ BNAA..

Avatar

Зочин 2020-08-20 103.136.254.8

Украйн авилгалд идэгдсэн засгаасаа салсан нь үнэн юм аа. Украйнаас зугтаж Орос улсад орогнож буй ерөнхийлөгч асан В.Януковичийн орхисон эд хөрөнгө, үнэтэй машины цуглуулга гээд маш баян тансаг нөхөр байсан шүүдээ. Түүний засгийн газарт ажиллаж байсан зарим сайдууд, ерөнхий прокуорор зэрэг хүмүүс мөн адил авилгалаар ихээхэн баяжсан байдаг.

Avatar

shal hudalaa burjee.. 2020-08-20 192.82.75.117

chi bitgii buraad bail daa.maidenii hubisgal hiisen baruun ukirainii banderuud zasagt garch baijaad bvgd ulsaasai say sayar ni hulgai hiij abaad say songuuliar bvgd kanad amerik baruund zugtajee.eronhii said baisan ynitsok ni kanadiin irgen boljee.niit 1000 shaham darga daamal said nar gadaadiin irgen boljee.1990 ond 52 say hvntei bsan uls odoo 37 sayulaa boljee. odoo 7 say ukirainuud polsh oros chekd ajillaj bna..ukirainii heeli hahuuli avilga bol aimaar ch dee odoo. ukirain ev

Avatar

зочин 2020-08-20 202.179.25.60

Яагаад ПУТЛЕР ГЭХЭЭР УСТГААД БНА ПУТИН ГИЙН ДАРАНГУЙЛАЛ АЮУЛ ШҮҮ

Avatar

Зочин 2020-08-20 182.160.0.25

26 жил булхайгаар төр барьчихаад одоо дахиад 6 жил барих гэнээ. Шуналтай н**ш – Лукашенко. Ичнээ гэж огт байхгүй. тэнэг нөхөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж