Мельбурн хотноо болж буй "Австралийн нээлттэй тэмцээн"-ийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд Швейцарийн Рожер Федерер шалгарлаа. Тэрээр Чехийн Т.Бердыхийг 7:6, 6:2, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд үлдэх эрхийн төлөө тоглох эхний эрхийг авлаа. Тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглож буй Федерер Новак Жокович, Кей Нишикори нарын хэн хожсонтой нь өрсөлдөх юм.
Швейцарь цаг хочит Рожер Федерер 2012 оноос хойш "Их дуулга"-д түрүүлж чадаагүй байгаа. Түүний хувьд хамгийн сүүлд 2012 оны "Уимблдон"-д түрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны "Уимблдон", "Америкийн нээлттэй тэмцээн"-ий финалд үлдэж байсан.
Рожер Федерер "Их дуулга"-д 17 удаа аваргын цом өргөснөөс "Австралийн нээлттэй тэмцээн"-д 2006, 2007, 2010 онуудад түрүүлж байжээ.
Ч.БОЛОР