WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг коронавирусийн эсрэг Оросын бүтээсэн Спутник V вакциныг тамирчдын допингийн шинжилгээнд нөлөөлөх эсэх талаар судалж эхэлжээ. WADA-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ “Хөгжүүлэлтийн шатандаа яваа, дөнгөж бүтээгдээд буй коронавирусийн эсрэг вакцинуудын орц найрлагын талаарх бидний мэдлэг хомс байна. Тиймээс эдгээр вакцинуудыг тамирчдад хэрхэн нөлөөлөх талаар бид судалгаа, шинжилгээ хийж байна” хэмээжээ.
Өнгөрөгч наймдугаар сарын 11-нд Оросын Эрүүл мэндийн яамны харьяа Гамалея үндэсний судалгааны төв Спутник V хэмээх шинэ коронавирусийн эсрэг анхны вакцинаа гарган авсан билээ. Тус вакцины туршилтыг зургаа, долдугаар саруудад хийж дуусгасан аж.
Харин Оросын олимпийн хорооны харьяа допингийн эсрэг төвийн даргаар ажиллаж байсан Николай Дурманов “ Одоогийн байдлаар бүтээгдээд буй вакцины метаболитууд болон түүний үүсгэдэг эсрэг биетүүд мөн түүнчлэн дархлааны эсүүд нь допинг шинжилгээнд нөлөө үзүүлэхгүй ээ. Гэсэн хэдий ч коронавирусийн халдвар авсан тамирчин эмчилгэээ хийлгэх, вакцин тариулах үедээ Терапевийн хэрэглээг чөлөөлөх (ТUE) хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэснээр допингийн төрөлд багтдаг хориотой бодис шинжилгээний явцад илэрсэн ч эмчилгээний журмаар хэрэглэсэн гэдгээ нотолж байгаа юм” хэмээжээ.
иргэн 2020-08-20 202.179.27.98
АНУ тэргүүттэй Барууныханы Оросуудын Эсрэг явуулж буй ээлжит суртчилгаа, Тэд ямар нэг байдлаар Оросуудыг Өөрсөдийнхөө дээр гарч Нэр хүндий нь унагаачих вий гэхээс сандралдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ, өнөөдөр Орос Хятад 2 Вакцин хийснээ Зарлаад тэд өнөөдрийг хүртэл Яагаад Вакцин бүтээж худалдаанд гаргана гэж дуугарахгүй байгаа нь сонин ,
onom 2020-08-20 119.40.98.106
Орос ад боллоо гээд ч яахын. Хуучин алдсан байр суурь, нэр алдраа олж авах гээл хичээж л байна. Корона вакцин ч гэсэн тэрний л нэг хэсэг. Тэрнийг нь унагаах унасан дээр нь босгохгүй байх нь барууны сонирхол. Аль аль нь хичээж байна. Бид хэний талд орох вэ гэж үү? Хэнийх нь ч талд орж яахын… бидэнд ямар ашигтай вэ гэдэг л асуудлыг шийднэ. Тэрнээс Орос муу муухай ч гээд яахын сайх сайхан ч гээд яаалаа. Бидэнд ямар хамаатай вэ, ямар ашигтай вэ гэдэг л асуудал ш дээ. Та нар энд маргалдаж …
Зочин 2020-08-20 202.126.88.38
Орос ч одоо Орос л болждээ…орчлонгийн ад болноо гэж энэ байхдаа…