ЭМЯ: 3 хүн хүндэвтэр, 602 хүний шинжилгээнд вирус илрээгүй | News.MN

ЭМЯ: 3 хүн хүндэвтэр, 602 хүний шинжилгээнд вирус илрээгүй

ЭМЯ: 3 хүн хүндэвтэр, 602 хүний шинжилгээнд вирус илрээгүй

ЭМЯ: 3 хүн хүндэвтэр, 602 хүний шинжилгээнд вирус илрээгүй

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.20/ ээлжит мэдээллээ хийж байна.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сovid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 22 сая 33 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилсөн байна.  Мөн 15 сая гаруй мянган хүн эдгэрчээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 6000 гаруй хүн энджээ.

Дэлхийн улс орнуудын судалгаа шинжилгээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс танилцуулахад улирлын томуугийн дэгдэлт эхэлж, коронавирусийн халдвартай давхцах эрсдэлтэй байгаа учраас иргэдийг томуугийн вакцинд өргөн хамруулахыг ДЭМБ-аас зөвлөж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус чийглэг орчинд 23 дахин хурдан үрждэг гэдгийг тогтоожээ.

Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 80 хүн шинээр орж, 81 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 2099 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Тэдэнд 28 их эмч, 74 резидент эмч, 110 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний бие хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 49 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 102 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 13  иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авсан бол онлайнаар хоёр хүн холбогджээ.

 “ХӨСҮТ-Д ЭМЧЛЭГДЭЖ БУЙ 65-ААС ДЭЭШ НАСНЫ ХОЁР ХҮНИЙ БИЕ ХҮНДЭВТЭР БАЙНА”

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Үүнд, долдугаар сарын 31-нд Сидней-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 186 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн, тандалтын зорилгоор хийсэн зургаан хүн, тусгаарлан ажиглах байранд байгаа 46 эмч, ажилтан, тусгаарлан ажиглах байранд байгаа таван хүн, гадаад руу явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 298 болж байна. Үүнээс 281 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 52  хүн сувилалд, 14 хүн гэрт, 215 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 65-аас дээш насны хоёр хүний бие хүндэвтэр, 15 хүний бие хөнгөн  байна. ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад  35 хүн байна.

Томуугийн өвчлөлийн талаар 33 дугаар долоо хоногийн мэдээг хүргэе. Одоогийн байдлаар томуу төст өвчлөл амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг эзэлж байна. Үүнд, амьсгалын замын халдварт тандалтын зорилгоор коронавирус илрүүлэх шинжилгээг нийт 20 сорьцод хийхэд реновирус, интервирус илэрчээ.

“НЭГ АНГИД 2-ООС ДЭЭШ ХҮҮХЭД ӨВДВӨЛ АНГИЙН ХИЧЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО”

ЗӨСҮТ-ийн захирал Н.ЦОГБАДРАХ:

-Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг Сөүл- Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар транзит гэсэн хоёр нислэгийн 530 иргэнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүллээ. Мөн хоёр онгоц, 25 тээврийн хэрэгсэл, хоёр тусгаарлах байранд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд багш нар сурагчдаасаа өглөөний асуумжийг маш сайн авч, томуугийн шинж тэмдэгтэй хүүхдийг авахгүй байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд өвчтэй хүүхдээ танхимын сургалтад өгөхгүй байх хэрэгтэй. Нэг ангид хоёроос дээш хүүхэд өвдвөл тухайн ангийн хичээлийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй. Анги танхимын ариун цэвэр, агааржуулалтад онцгой анхаарах нь зүйтэй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тарваган тахлын сэжигтэй 13 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дөрвөн тохиолдол нь оношлогдсон. Үүнд, Говь-Алтай аймагт 16 настай хүү, Ховд аймагт 42 настай эрэгтэй нас барсан харамсалтай явдал гарсан. Нийт батлагдсан тохиолдлын 50 хувь нь нас барчихаад байхад иргэд өчүүхэн ч цочирохгүй, тээвэрлэх, хүнсэндээ хэрэглэх явдал гарсаар байна. Наймдугаар сарын 16-нд Ховд аймагт дахин нэг сэжигтэй тохиолдол  бүртгэгдсэн. ЗӨСҮТ-ийн лабораторит эцсийн шинжилгээг хийхэд оношыг үгүйсгэсэн байгаа.

“БАГШ НАРЫН ХУВЬД 12-15 ТӨРЛИЙН БАГЦЫН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА”

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Шадар сайдын 72 дугаар тушаалаар хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар санал, дүрэм журмын төслийг боловсруулж, долдугаар сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Шадар сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал гарч, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх төсөв санхүү, төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлтийг хийхийх дэд сайд нарт даалгасан.

Багш нарын хувьд 12-15 төрлийн багцын үзлэг, шинжилгээнд хамрагдана. Зарим дүүрэгт энэ багц шинжилгээг аваад эхэлсэн байгаа.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, August 19, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 202.126.90.124

Анхааралтай сонч мэдээгээ зөв бичиж бай, 2 хүний биеийн байдал хүндэвтэр гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж