Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана | News.MN

Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд болж, 9.7 хувиар буурсныг зарласан.

ОУВС-аас дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд -4.9 хувьд хүрч буурна гэж таамаглажээ. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа бий болж, нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл өндөр байгааг ч олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ОЕСР)-ын 2020 оны зургадугаар сард танилцуулсан “Эдийн засгийн төлөв” тайланд коронавируст халдварын цар тахлын хоёр дахь давалгаа тархсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 2.8 хувь байх ба эдийн засаг сэргэж, 2019 оны түвшинд эргэн очиход хамгийн багадаа хоёр жил шаардагдана гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgenii dain garaasai 2020-08-20 202.131.251.130

ugaasaa manaid osdog ediin zasag baih bish dee. ulsiin mongo luivradaj 2-3 jiliin yal avsan bolood garch ireed terbumaa ideed jargaad baihad yamar ch bayan uls suirelgui yahav dee. irgenii dain garaasai gej huseh yum zarimdaa.

Avatar

Зочин 2020-08-20 202.9.46.10

монгол сэргэхэд маш амархан.Луйварчдын хөрөнгийг шударга замаар хуулийн хүрээнд хураахад л хангалттай сэргэнэ.Жүжиг тавиад байвал сэргэхгүй удахаас гадна бослогод хүрнэ.

Avatar

Зочин 2020-08-20 192.82.68.11

Дан хөрөнгө хураах бослого тэмцэлд уриалсан ийм хөгийн юмнууд мөн олон байх юм Эмх цэгцгүй замбраагүй дураар авирлах захиргаагүй хууль журмаа мөрдөхгүй байх нь хэзээ ч сайн зүйл үр дүн авчирдгүй Зөвхөн хар мөртэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж