Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Эдийн засаг сэргэхэд хамгийн багадаа хоёр жил шаардагдана

Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд болж, 9.7 хувиар буурсныг зарласан.

ОУВС-аас дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд -4.9 хувьд хүрч буурна гэж таамаглажээ. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа бий болж, нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл өндөр байгааг ч олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ОЕСР)-ын 2020 оны зургадугаар сард танилцуулсан “Эдийн засгийн төлөв” тайланд коронавируст халдварын цар тахлын хоёр дахь давалгаа тархсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 2.8 хувь байх ба эдийн засаг сэргэж, 2019 оны түвшинд эргэн очиход хамгийн багадаа хоёр жил шаардагдана гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж