“Хааны эрэлд” 47 орны цэрэг оролцоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хааны эрэлд” 47 орны цэрэг оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд” 47 орны цэрэг оролцоно

Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилтыг ирэх тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн сургуулийг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн "Хааны эрэлд 2015" олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ тоо энэ жил хоёр дахин өсөх мэдээлэл байна. Энэ талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Б.Эрдэнэбат "Хааны эрэлд-2016" олон улсын сургууль энэ жил маш өргөн хүрээнд зохион байгуулагдана" гэлээ. Харин Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөө байгууллага”-ын ажиллагааны офицер Х.Ловэлл "Хааны эрэлд" сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил дэлхийн 47 орны 2030 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төв гадаадын цэргийн алба хаагчдыг хээрийн байрлалд хүлээн авах бүрэн боломжтой болсон гэж үзэж байна. Өнгөрсөн жил ч энэ чиглэлээр нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөлөө. Ирэх сараас зарим нэг барилга байгууламжийг хүлээлгэн өгнө" гэв.

Монгол Улс болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол сургуулийн нэг болж чаджээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-26 162.200.148.200

За тэгээд шат дарааллаад идээд нүдний булай болоод байв. Дарга нараас нь эхлээд жолооч нь хүртэл шатахуун дээрээ, тогооч нар нь хоолон дээр нь ажиллаж илүү гаргаж өөрөө тонших гээд чичрээд байдаг шүү.Хүнээс мөнгийг нь авчихаад зарчуулах юманд нь зарцуулчихна биз. Очсон сэтгүүлч нар бас хоолон дээр алалцаад олигтой мэдээлэл өгдөггүй шүү тан нар.

Зочин 2016-01-26 222.129.240.233

Байнгийн товийг сахих бодлого моно уу

Зочин 2016-01-26 202.21.112.202

Хааны сорил гэж орчуулах нь зөв юм байгаашт. Ямар Чингис хааны шарилыг эрж байгаа биш...

иргэн 2016-01-26 103.9.90.66

ийм сургуулалтыг жил бүр өргөн цар хүрээтэй хийж цэргийн албан хаагчдын чадвар болон технек хэрэгслээ хаана явааг мэдэж авч байх шаардлагатай. мөн туршлага ч солилцоно. цэргийн ажиллагаа гэдэг бол эдийн засгийн хамтын ажиллаганаас дутахгүй том байр суурьтай байдаг. залуусаа амжилт хүсье