Тайландын эргээс олдсон сэг пуужингийнх гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тайландын эргээс олдсон сэг пуужингийнх гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Тайландын эргээс олдсон сэг пуужингийнх гэв

 

Тайландын өмнөд эргээс олдсон металл сэг Японы “MHI” пуужингийн хэлтэрхий болохыг Мицубуши хүнд үйлдвэрийн олон нийттэй харилцах менежер Кенго Тацукава мэдэгджээ. Түүний мэдээлснээр энэхүү металл сэг нь “H-2A” эсвэл “H-2B” пуужингийнх байх магадлал өндөр байгаа аж.

 

Өмнө нь Тайландын эргээс олдсон сэгийг хоёр жилийн өмнө сураггүй болсон Малайзын онгоцных байж магадгүй хэмээж байв. Тайландын Накхонситхаммарат хотын далайн эргээс өнгөрсөн долоо хоногт хоёр метр орчим өргөн, гурван метр урттай нумарсан металл сэг олдсон юм. Одоогоор Тайланд болон Малайзын албаныхан үүнийг судлан шинжилж байгаа аж.

 

Япон нь “H-2A” пуужинг анх 2001 онд, “H-2B” пуужинг 2009 онд Танегашима сансрын буудлаас хөөргөж байсан аж.

 

Малайзын агаарын тээврийн “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон юм. 239 хүнтэй Боинг777 онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэн олон улсын эрлийн баг Австралийн баруун эрэгт хайгуул хийж байгаа билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: VOICE OF AMERICA

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс