Л.Энх-Амгалан: Зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий | News.MN

Л.Энх-Амгалан: Зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий

LiveЛ.Энх-Амгалан: Зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий

Posted by News.mn on Thursday, August 20, 2020

18 : 07
2020-8-20

Чуулган: ЗГ-ын мөрийн хөтөлбөр хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн 2020.08.20 нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө боловсруулахдаа халдварт цах тахлаас ард иргэдээ хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Корона вируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилтоос бүрдэж байгаа юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэмжигдэхүйц бодитой төсөл хөтөлбөр, бодлогын шинж чанартай томоохон зорилтуудыг багтааж, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг Засгийн газар баталж, салбарын яамдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

16 : 29
2020-8-20

Л.Энх-Амгалан: Зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн 2020.08.20 нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг 56.5 хувиар гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Үндсэн чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг зээлийн хүүг бууруулах асуудал тусгагдаагүй байна. Зээл хүүг бууруулах асуудлыг үндсэн чиглэлдээ зайлшгүй тусгах ёстой. Дундаж хүү 16 байгааг ирэх дөрвөн жилд дөрвөн хувиар бууруулах боломжтой талаар Монгол банкны Ерөнхийлөгч ярьсан байна лээ.  Үүнийг би том зорилт гэж бодохгүй байна. Зээлийн хүүг бууруулах боломж бий. Энэ бол хоосон зүйл бол биш. Дэлхийн банкнаас гаргасан бодлогын зөвлөмжид 76 улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг заадаг ийм зохицуулалт байна. Бид тогтолцоо талаас нь хармаар байна.

 Зээлийн хүүг бууруулна гэхээр хадгаламж эзэмшигчдийн мөнгө үнэгүйднэ гэсэн болгоомжлол байдаг. Гэтэл гаднын улсад үүнийг зохицуулахдаа мөнгө нь доллар руу шилжихэд тодорхой хэмжээний таксыг авах буюу татвараар зохицуулдаг юм байна. Монголын төр өнөөдөр 10 хүрэхгүй мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах уу эсвэл зээлтэй 2 сая  иргэдийнхээ  эрх ашгийг хамгаалах уу гэдэг сонголтыг хийх хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулах бодит алхамыг таван жилийн чиглэлдээ тодорхой тусгах ёстой. Зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Үндсэн чиглэлийг дэмжиж байна. Гэхдээ суурь асуудлаа бид түлхүүтэй авч үзмээр байна. Хөгжлийн загвараа тодорхойлж байж цааш хөрөнгө санхүүгийн хуваарилалтыг тодорхойлно. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн загварыг янз бүрээр л ярьж байгаа ч онолын суурь тодотголуудаа  хийхгүйгээр үсчээд байх нь зохистой биш. Энэ нь үр ашиггүй зарцуулалтыг бий болгодог. Экспортын чиглэлийн хөгжлийг бид өөрсдийнхөө загвар болгож авах ёстой. Сингапурын загвар гэж их ярьдаг. Гэтэл Сингапурын тусгайлсан загвар байхгүй. Сингапурын загварыг экспортын чиг баримжаатай эдийн засгийн хөгжилтэй орнууд түлхүүтэй ярьдаг. 1950 оноос Үсрэнгүй хөгжлийн талаарх онол гарч ирснээс хойш хоорондоо өрсөлдсөн, бие биеэ үгүйсгэсэн импортыг орлох баримжаатай бодлого, экспортыг дэмжих баримжаатай бодлого гэсэн үгүйгэсэн бодлого бий болсон. Гэтэл бодлогын бичиг баримтдаа энэ хоёр онолыг нэг дор оруулчихдаг. Ингэж хамтад нь оруулбал хөгжилд хүрэхэд  үргүй зардал их гаргана. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс экспортоо хөгжүүлнэ” гээд маш тодорхой хэлсэн. Энэ үгийг ирэх таван жилийн үндсэн чиглэлд хийгдэх бүх хэсэгт суулгах ёстой.

БОАЖ-ын дарга Д.Сарангэрэл:

Салбар хариуцаж байгаа сайдын хувьд хийх тодорхой ажлууд маань нүдний өмнө бэлэн болно гэдэг бол төсөв, санхүү хүний нөөц гээд бүх зүйлээ төлөвлөхөд өндөр ач холбогдолтой. Эргээд зорьсон зорилтодоо хүрэх баримт бичиг маань бэлэн болж байна. Үүнийг хэн нэгэн сууж байгаад хийчихдэг амар зүйл биш. Олон орны туршлагаас судалж өөрийн орондоо шингээхэд маш их судалгаа хийснийг би мэднэ. Салбар салбарын чиглэлээр улс орноо хөгжүүлэх ялангуяа экосистемийн тэнцвэртэй байдлыг ногоон хөгжилтэйгээ уялдуулан хөгжүүлэхэд чухал түүхэн баримт бичгийг та бид хэлэлцэж байна.

Боловсролын асуудлыг хөндсөн Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэнтэй санал нийлж байна. Боловсрол дундаа бүх шатандаа англи хэл сурах тухай  чиглэл болгон оруулах шаардлагатай. 1-2 жилийн тасралтгүй сургалтын үр дүнд хэлтэй болох бүрэн боломжтой гэсэн олон улсын судалгаа байдаг. Бид сонгогдсон тойрог бүртээ УИХ, Засгийн газартай хамтраад бүх иргэдээ 1-2 жилийн хугацаанд англи хэлтэй болгох бүрэн боломж байгаа. Өнөөдөр УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдаж, төлөвлөгөөндөө залуучуудын боловсролын асуудлыг тусгасан. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийг бодит болгохын тулд  таван жилийн алсын харааны чиглэлдээ оруулж өгнө үү гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Үндсэн чиглэлийг олон талаас нь авч хэлэлцэж байгаад баяртай байна. Улс орныг хөгжүүлэх хамгийн гол зүйл бол иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол. Хөдөлмөр эрхлэх сонирхол нэмэгдэх хэрээр төрөөс хүсэх зүйл нь  багасна.Бизнес эрхлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэйгээс гадна төр саад болдоггүй байх зарчим чухал. Энэ талаар ярьдаг гишүүд олноор орж ирсэнд баяртай байна. Дундаж давхаргыг нэмэгдүүлэхийн тулд орон сууц, машин тэрэг гэхээс илүү тогтвортой орлоготой ажилтай байх нь чухал.Түүнээс биш орон сууцтай болчихоод тогтворгүй орлогогүй бол урсгал зардлаа төлж дийлэхгүй. Бодлогоын баримт бичиг бидэнд хангалттай бий гэж гишүүдийн хэлсэнтэй санал нийлж байна. Одоо ажлаа л хиймээр байна. Бодлого ярьдаг яам биш, юу хийсэн талаараа ярьдаг яамдтай болмоор байна. Үндсэн чиглэлийн биелэлт  80-90 биелэсэн гэдэг нь тууз хайчилчихсан, тэгээд л болоо. Уг нь бол нэг ширхэг хадаас хадаж байж биелэлт яригдах ёстой.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

11 : 42
2020-8-20

Л.Оюун-Эрдэнэ: Гэр хороолол хэсэг рүү дүүжин тээвэр барина

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг нь хэлэцэж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Уг үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хамтад нь боловсруулсан байна.

Энэхүү санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт санхүүжилтийн эх үүсвэр  шийдэгдсэн 47,2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Харин санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай 16,4 их наяд төгрөгийн өртөг бүхий  77 төсөл, хөтөлбөр болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээний жагсаалтыг аль болох хүрэх үр дүнг нь харгалзан тусгасан. 

Ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлт 0.77 хувь, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдах сургалтын цэвэр жинг 89.4 хувь, суурь боловсролын хамаарах сургалтын цэвэр жинг 95.9 хувь, хүн амын дундаж наслалтыг 74 хувь, ядуурлын түвшинг 20 хувьд тус тус хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг 58 хувь, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг 0.64 хувь, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг “Евро5” стандартад нийцүүлэн дотоодоос хангах асуудлыг 80 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

-Төрийн залгамж чанар хамгийн чухал. Өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэх шаардлагатай.  Оюутны хөгжлийн зээл зогссон гэсэн мэдээллийг би авсан. Гадаад, дотоодод сурч байгаа оюутнууд тухайн төлбөр нь төлөгдөхгүй байна гэж ярьж байна. Хөдөө орон нутгаас оюутнууд мөн өргөдөл, санал хүсэлтүүдээ ирүүлж байгаа. Гадаадад сурч байгаа оюутнуудын төлбөр нь орохгүй байгаагаас сургуулиасаа хөөгдөх дээрээ тулгарч байна. Энэ асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ.Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн гол агуулгын нэг нь оюутан хөгжлийн зээл. Ирэх дөрвөн жил эдийн засаг хүнд байх нь тодорхой. Үүнийг даван туулах сорилт, бэрхшээлийг давуу тал болгох нөхцөл шаардлага бий.

Таван жилийн хөгжлийн хөтөлбөрт уул уурхайтай холбоотой хэд хэдэн ойлгомжгүй заалт орсон байна. Тухайлбал, Оюутолгой төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна гэснийг тодруулж хэлж өгөөч. Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг тодруулмаар байна. Үйлдвэр 100 хувь төрийн өмч гэж ойлгож байгаа. Мөн Тавантолгойн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. ТЭЗҮ-гийн асуудал хэр түвшинд байна вэ. Миний санахын 2013 онд Австралийн компанитай хамтарч ТЭЗҮ-г хийж байсан. Хэрэв энэ хэт хуучирсан бол шинэчлэх шаардлагатай. Сайн чанартай нүүрсээ муутай нь хольж угаагаад эцсийн бүтээгдэхүүн болгох боломж байгаа. Тэгэхгүйгээр өнөөдөр сул нүүрсээ хаяж сорьчлоод байгаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Оюутнуудын зээлийг асуудал үргэлжилнэ. Үүнийг тойрсон шүүмжлэл их гардаг. шалгаруулалт нь ил тод бус байна.  Оюутнууд төгсөөд Монголдоо ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Уул уурхай, хөдөө аж ахуй ялангуяа хүнсний чиглэлээ, инженер програмистууд мөн эрчим хүчний зэрэг  7 салбарыг тэргүүлэх салбар гэж үздэг. Энэ чиглэлд анхаарна. Мөн төгсөж ирээд эх орондоо ашиглах байдлаар гэрээ хийнэ.

Оюутолгойтой асуудлаар УИХ-ын тогтоол нь Дубайн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулна гэж орсон. УИХ-аас ингээд тогтоол гарчихсан учраас Засгийн газрын хөтөлбөртөө хуульд нийцүүлэх  гэж оруулахаас өөр аргагүйд хүрсэн. Маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж ойлгож болно.  Цар тахалтай холбоотой ийм амаргүй нөхцөл байдлын үед эдийн засгаа агшаахгүй байхаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүн дотор Тавантолгойн нүүрсний үйлдвэрийн бүтээн байгуулалт багтсан.

УУХҮ-ийн сайд  Г.Ёндон:

-Оюутолгойн төслийн хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай. Улсын эрх ашигт нийцүүлэх асуудал.Далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г энэ ондоо багтааж хийх ёстой. Ажлыг эхлүүлэх асуудал мөн давхар яригдаж байгаа. Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй дуусна. Эхний ээлжид 30 сая нүүрс баяжуулна.  Одоохондоо голдуу коксжсон нүүрсээ борлуулатад гаргаж байгаа. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор ордыг иж бүрнээр нь сорьчилохгүй ашиглана гэсэн үг. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр ТӨҮГ гэсэн статустай байгаа. Үүнийгээ эцэслэн нэг талд нь гаргана. Үйлдвэрийн үйл ажиллагаа үүнээс хамаарахгүйгээр өгөөжтэй ажиллах нь тодорхой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гэдгийг сайн ойлгохгүй байна. Дараагийн сонгуулиар өөр нам гараад ирвэл тус нам үргэлжлүүлж хэрэгжүүлэх юм уу. Эсвэл шинэ хөгжлийн загвар гаргах юм уу. Бусад улс орнуудыг хараад байхад хөгжлийн загвараа 10 жилээр тодорхойлдог шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Дэмжиж байна. Энэ хэрэгжснээр жил бүр тойрог руугаа барилга чирдэг байдал нь болих болов уу. Зураг төсөлд ТЭЗҮ их оржээ. 7 тэрбумаар спортын ордон барина гэчихээд тэр нь 24 тэрбум болж сураг алдарсан тохиолдол бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуучин арга барилаасаа салсан шинэлэг зүйл тусгагдсан. Хэн илүү сайн хийж чадах вэ гэдэг дээр л төвлөрмөөр байгаа юм. Нийгэм, эдийн засгийн зөвшилцөл гэдгийг л сайтар тусгамаар байна. Таван жилийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэнтэй, яаж хамтрах юм бэ. Орон нутгийн өөрийн удирдлага гэдэг л манайд их дутаад байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

Энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан. Гаргасан саналаа та ажлын хэсэгт өгөх боломжтой. Таньтай санал нэг байна. Бид чадна гэхээс илүүтэй хэн нэгэнд болгомж олгохыг чиглэл барьж хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь зөв. Ихэнх нь гадны зээл тусламжаар хэрэгжинэ гэдгийг эргэж харах шаардлагатай .

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

ТЭЗҮ гэдгийг хэдүүлээ ярих болсон. Том төслүүдийн дийлэнх нь ТЭЗҮ нь болосруулагдаагүй байдаг. ТЭЗҮ-г төслийн товч танилцуулага гэж манайхан ойлгодог. Угтаа эрчим хүч, дэд бүтэц, ажиллах хүч, олон улсын зах зээлтэй  холбоотой маш нарийвчилсан бичиг баримт. ТЭЗҮ-г боловсруулахад хамгийн багадаа 1.5-2 жилийн хугацаа зарцуулагддаг. Хэрэв ТЭЗҮ нь сайн болсон бол аль ч нам ялсан хэрэгжүүлээд л явах боломжтой. Тиймдээ таван жилийн хөгжлийн хөтөлбөрийн ихэнх заалтуудад ТЭЗҮ-г боловсруулна гэж заасан. Улаанбаатар хот хаашаа тэлэх юм гэхэд ТЭЗҮ хэрэгтэй. Тойрсон дэд бүтцүүд хаана хаана байх уу гэдэгт мөн л ТЭЗҮ шаардлагатай.  Сангийн сайд санаачлан БХБ-ын сайдын багцад зураг төслийн мөнгийг оруулж ирэхээр болж байгаа. Цаашдаа зураг төсөв, ТЭЗҮ-тэй төсөл УИХ-аар хэлэлцэгддэг болно.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хөгжлийн хөтөлбөрт иргэний нийгмийн хөгжлийн талаар тодорхой зорилт тусгамаар байна. Төрийн нөгөө талд иргэний нийгэм бий. Төр бүх асуудлыг шийдэж чадахгүй. Энэ хуулинд иргэний нийгмийн оролцоо гэдэг үг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн хэсэгт л  ганцхан тусгагдаж. Уг нь төр нь иргэний нийгмээ дэмжиж, иргэний нийгэм нь өөрийнхөө хүчээр юу юуг хийж чадах, ямар салбарт хамтарч ажиллаж болох талаарх санаануудыг тусгаж өгмөөр байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх асуудал үндсэн чиглэлд том зорилго болж ормоор байна. Удахгүй бид хуулийг нь хэлэлцэнэ.

Авлига хээл хахуультай тэмцэх чиглэлээр ил тод байдал, шилэн дансны хэрэгжилтийг тусгаж өгмөөр байна. Хүн болгон байгууллага болгон шилэн байдал авлигатай тэмцэхэд гол хүчин зүйл болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Үндсэн чиглэлд хотын асуудлууд тусгагдсан байсан. Нийтийн тээврийн менежментийн асуудал хамгийн чухал. Мөрийн хөтөобөрт эко, цахилгаан автобус хэрэглээнд нэвтрүүлэх талаар л орсон. Мөн олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрнэ гэсэн ядмаг томъёолол. Чингэлтэйн эцэс хүртэл автобусаар очиход  жорлон байхгүй. Автобусны жолооч, зорчигч яаж бие засах нь тодорхогүй. Долоон буудлын наана байдаг жорлон гурван жил цоожтой байгаа. Автобус хэрэглээнд нэвтрүүлнэ гэчихээд дагалдах бусад үйлчилгээнүүдийг орхигдуулаад байна. Автобусны буудал дээр удаан зогсоход тохилог сүүдрэвчээс гадна бохирдлын асуудал хөндөгддөг. Хэдэн автобус олж ирэхээс өөрөөр тусгагдсан асуудал алга. Нийтийн тээврийг ганцхан автобусаар биш сүүдрэвч, жорлонтой нь шийдэхгүй юм уу. Энэ чинь амьдрал, төлөвлөлт, хөгжлийн асуудал. Нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй хүмүүст зориулсан төлөвлөлт мэт харагдаж байна.

Мөн дижитал эдийн засгийн талаар огт тусгаагүй байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Дижитал, цахим эдийн засгийн асуудал тусгагдсан. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн хууль гаргана. Энэ хуульд уул уурхай дээр нэмээд зургаан салбарыг зарлана. Бүтээлч эдийн засаг үүнд орно.

Ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нийтийн тээвэртэй холбоотой асуудал олон төрөлтөд тээвэр гэдгээр тусгагдсан. Олон төрөлтөт тээвэр гэдэг нь ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шийдэл. Шууд дөрвөн жилийн дотор метро барина гэдэг худлаа болчихоод байна. Тэгэхээр бид гэр хороолол хэсэг рүү дүүжин тээвэр барина. Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийшээ соронзон тээврийн асуудлаар холбоос хийгээд бага цэгт эргэх автобусны төрөл тоог олшруулахаар замаар илүү бодитой шийдвэрлэгдэнэ. Бодитой зүйлийг л ярих ёстой.

 

 

 

09 : 27
2020-8-20

“Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хуулиар хааж болохгүй”

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хязгаарласан УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно. Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад байгаа юм.

Хоригтой холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах нь асуудалтай болсон. Гишүүний санаачилсан хуулийн төслийг судалж байна гээд дардаг. Харин Засгийн газар хууль санаачлах нь нээлттэй байгаа. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний мандатад халдаж байна. Б.Пүрэвдоржид ёсзүйн хариуцлага тооцож болно. Харин төсвийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгогчдынхоо саналыг тусгуулах эрхэнд халдаж болохгүй. Б.Пүрэвдорж 7 хоног хуралдаандаа оролцохгүй байна гэдэг нь сонгогчдын эрхэнд халдаж байна гэсэн үг.

 Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүд хуралдааны үеэр бүдүүлэг үг хэрэглэх, бусдыгаа доромжлох асуудал гардаг. Үүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэж байгаа. Судалгааны хүрээлэнг мэргэшсэн парламент Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан.

 УИХ-ын гишүүн Г.Ганбат:

-Байнга буруу зүйл хийх юм аа. Ийм байдлаа хэзээ болих юм бэ. Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хааж боосон ийм байдлаа хэзээ болих юм бэ. Өмнө нь УИХ-ын дарга З.Энхболд байхдаа гишүүдийн микрофоныг хаадаг байсан. Дөрвөн жилийн дараа ороод иртэл үүнийг бүр хуульчилчихаж. Сонгогдсон гишүүний ард түмний эрх ашгийг бодохгүй.

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хэн нэгний эрхийг хааж, хязгаарласан зүйл байхгүй. Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоо эвдэрчихсэн байсныг бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах гэж хичээсэн. Та УИХ-ын гишүүн байх үед намын гишүүдтэй хамт өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөтийн төслийг бид өнгөрсөн  жил зассан. Үе үеийн парламент дамжиж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын тогтолцоог боловсронгүй болгоё, эрх  мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох асуудал тусгагдсан. Үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-д заасан бүрэн эрхээсээ гадна нэмээд 44 хуулиар өөртөө нэмэлт бүрэн эрхүүдийг авчихсан байсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл бий. УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33-д заасан бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилна гээд заалт оруулсан. Мөн Засгийн газрын хууль санаачлах асуудлыг ч УИХ-ын тухай хуульд оруулчихсан. Тэгэхээр Засгийн газар, Ерөнхийлөгч ямар хүрээнд хууль санаачлах уу гэдэг а нь УИХ-ын тухай хуулиар зохицуулагдах асуудал биш юм.

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн мөн Засгийн газрын хууль санаачлах хүрээ, хязгаарыг оруулсан нь зохимжтой юу гэдгийг хөндөж байна.Үүнд бид ойлголтын зөрүүгээ нэгтгэх ёстой. УИХ бол Үндсэн хуульд зааснаар Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын үндсэн үйл ажиллагаа хуулийг боловруулж, баталж мөн хяналт тавих явдал. УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд оролцож байгаа Засгийн газар, Ерөнхийлөгч хэрхэн оролцвол зохистой юм бэ гэдгийг өөрсдийн зохицуулсан УИХ-ын тухай хуульдаа тусгахгүй юм бол хэн нэгэн хууль санаачлаад байж болохгүй. Хууль санаачлах эрхтэй субъектууд ийм эрхийн хүрээ, хязгаарт хууль санаачлах үүрэгтэй гэдэг зааг ялгааг нь тодорхой болгож өгсөн. Мөн хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлахдаа ямар шалгуурын хүрээнд хуулийг боловсруулах ёстой вэ гэдгийг заасан. Ингэж байж хууль хоорондын хийдэл гарахгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хууль санаачлах эрх өнөөдөр парламентад, Засгийн газар, ард түмэнд бий. Өнгөрсөн парламент болон одоогийн парламентад дийлэнх олонх нь нэг намын гишүүд. Парламент, Засгийн газар хоёр нэгдмэл сонирхолтой байдаг. Ийм үед намын харъяаллаар асуудалд хандахгүй хууль санаачлах цорын ганц эрх Ерөнхийлөгчид бий. Энэ эрхийг нь хязгаарлах нь буруу. Хэрэв үүнийг алдагдуулбал ардчиллын тэнцвэр алдагдаж, дарангуйлал руу явна. Үүнээс бид зайлсхийх ёстой. Үндсэн хуулийн зургаан зүйлд Ерөнхийлөгчийн оролцоог нь заачихаад хууль хязгаарлах эрхийг нь хааж болохгүй ээ. ЕТГ-ын дарга Ө.Шижирээс асууя. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцаж байхад Үндсэн хуулийн 33 дугаар зүйлээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хаах асуудал яригдсан юм уу. Үндсэн хуулиас давсан хууль байх ёсгүй.

ЕТГ-ын дарга Ө.Шижир:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг онцлон ярьж байгаагүй юм билээ. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлсэн хууль нэгийг ч санаачлаагүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан миний саналыг байнгын хорооны санал дүгнэлтдээ оруулалгүйгээр уншчихлаа. Яаж байгаа юм, би УИХ-ын гишүүн биш юм уу. Та нар хууль зөрчихөө боль л доо. Засуулаад дахиад унш. Ард түмний сонгосон сонголт, ардчиллад аюул учирч байна. Дураараа хэдэн нөхөд гарч ирээд УИХ, Ерөнхийлөгч тийм ч хууль батлаж, болохгүй гэж байгаа нь Уих-ын хууль санаачлах унаган эрхэд нь халдаж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд яагаад халддаг юм.  Ингэж болохгүй ээ. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг юугаарч хааж болохгүй. Дахиад хүсвэл Ерөнхийлөгчийг хаанаас сонгогдохыг нь өөрчилсөн цагт энэ тухай ярь. Унаган зарчим шүү. УИХ-ын тухай хуулиар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хаана гэж юу байсан юм бэ. С.Бямбацогт дарга та ямар аймар юм бэ. Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрсөн гэж хэлээд сууж байхын.  Ерөнхийлөгч буруутан болох юм байна л даа. С.Бямбацогт дарга бүх хүний асуултад ганцаараа хариулдаг хэтэрхий мэргэн жараахай болчихсон юм уу. Үндсэн хууль ч тайлбарлаж байх шиг. Тийм юм байхгүй шүү. Байнгын хорооны дарга Үндсэн хууль тайлбарлана гэж байхгүй шүү. Өмнөх Ерөнхийлөгч нарын гаргасан алдааг шинэ Ерөнхийлөгч рүү тохдог юм хаана байсан юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд хариулж байгаа юм. Би хэтэрхий мэргэн жараахайдаа хариулаагүй ээ. Хуулиар надад олгогдсон үүргээ биелүүлж байна. Таны саналыг уншаагүйд уучлал гуйя. Цаашдаа анхаарна аа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  бус  хууль санаачлах эрх нь хадгалагдах нь зөв. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн тухайн хуулийг нь автоматаар батлачихдаггүй, УИХ батлах эсэхийг нь шийддэг. Тухайлбал, Цар тахлын тухай хуульд Ерөнхийлөгч чухал саналуудыг  ажлын хэсэгт хүргүүлсэн. УИХ-ын үйл ажиллагаа доголдож, саатсан үед Ерөнхийлөгч хууль санаачилж төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хангаж байсан. Хууль шүүхийн байгууллагуудыг хариуцлагажуулах асуудалд мөн Ерөнхийлөгч хууль санаачилж, өнөөдөр нийгэмд эргэлзээ дагуулсан томоохон хэргүүдийг нэг мөр болгох, хууль  шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд бодитой үр дүнгүүд гарсан. 2012 онд МАН УИХ-д бүлэггүй шахуу байх нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилж бүлэгтэй болгох нөхцөл байдлыг хангаж байсныг бид санаж байгаа. Тиймээс хууль санаачлах эрхийг  хэвээр үлдээх нь зөвөө.

Хоёрдугаарт өнгөрсөн парламентаар Үндсэн хуулийг баталж,үндсэн дөрвөн зорилтын нэг нь  УИХ-ыг хариуцлагажуулах зорилт тавьсан. хуралдааны хугацааг нэмэгдүүлж, хууль батлах босгыг өндөрсгөж, УИХ-ын гишүүдийг харицлагажуулсан. Энэ хүрээнд УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг мөн шинэчилж, баталсан. үүнд гишүүдийг хариуцлагажуулах заалтуудыг нэлээд тусгасан. УИХ-ын гишүүний эрх гэдгээр бид цээжээ дэлдэж болохгүй. УИХ-ын нэг гишүүний эрх бусад гишүшний эрхээр хязгаарлагдаж байдаг. УИХ-ын даргын даалгасны дагуу би чуулганы хуралдааныг даргалж байх үед танхимд ноцолдож, микрофон булаацалдаж, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан үйлдэл УИХ-ын гишүүний зүгээс гарсан. Энэ нь бусад гишүүдийн үг хэлэх эрхэд нь халдсан мөн УИХ-ын хууль хэлэлцэн батлах онцгой эрхэд халдсан. Тийм учраас хуралдаан даргалагчийн зүгээс эрх эдэлсэндээ биш Дэгийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын хэвийг үйл ажиллагааг алдагдуулбал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, санаалаад байхад уг үйлдлээ дахин үргэлжлүүлбэл хугацааг нь нэмэгдүүлдэг Дэгийн тухай хуулийг бид өөрсдөө баталсан. Энэ хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

08 : 42
2020-8-20

Чуулганы хуралдаантай

УИХ-ын чуулган өнөөдөр /2020.08.20/ 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал:
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 202.21.108.230

Хэнтийнхэн энэ улсыг самарлаа яана вэ, Хэнтийгээс дандаа гаж нөхдүүд Ихэд сонгогдох юм

Avatar

Зочин 2020-08-20 50.101.118.166

Ээ, бас Монголын хөгжил гэж даанч яавдаа Ардчилал ялаад ч алга хэдэн хүмүүс л дэлхийн баян чинээлэг болсон ,ард түмэн гэж хоосон толгойтой, толгойнд нь МАН шавар шонхой шиг зууралдах ,тэд нь энийг ашиглаж дандаа хууран мэхлэж байдаг Бидэнд одоо улс шиг улс хэрэгтэй ямар ч хэрэггүй хөшөө дурсгалууд болон өнөөдөр хэрэггүй юм байгуулалт хэрэггүй Хамгийн түрүүнд хөдөө хотын яалгаа арилгах хэрэгтэй мөн замыг тус,тустаа урсгалтай замтай болгомоор гэх мэт санал их байна

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

Гоё гоё

Avatar

Зочин 2020-08-20 64.119.25.19

ЗГ-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ХҮНИЙ УРМАНД ХАРАГДСАН Ч ҮГҮЙ . БИД ХЭНИЙГ СОНГОВ. ГИШҮҮДИЙН АСУУЛТНААС АЙВ УУ . ЭСВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД ЗАСГИЙН АЖЛЫГ ХӨСӨР ХАЯВ УУ

Avatar

zxsd 2020-08-20 202.9.46.131

boon hulgaa hiiiheee bodson lalaruuud baigaaa dollaraaa hogiiin shawar baishin bosgood duusahndeee

Avatar

Зочин 2020-08-20 103.57.93.198

hamgiin chuhal asuudal zeeliin huug buulgah shuu heden mongo huulegchdiig guchin jil duraaran bailgasan yu oorchlogdov ulsaaraa hunii hadgalamjiig osgoj oorsdoo yaduurch duuslaa

Avatar

ИРГЭН 2020-08-20 202.9.46.208

АГЕНТЛАГ НЭРТЭЙ 36 "ЯАМ" -АА ЦӨӨЛӨӨЧ ЭЭ. ТЭДНИЙ АЖИЛ ЯАМТАЙГХА ДАВХЦААД, ЗААГ ЯЛГАА ГАРАХГҮЙ ДЭЭР ДОРОО ОРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

ха ха ха гоё гоё

Avatar

Зочин 2020-08-20 64.119.25.19

Тавинбэх гэдэг нөхрийг гайхаад байна. Амгалангийн дулааны станцыг ДЦС болгох гэж байгаа юм байна . Тендер нь ч зарлагдаагүй байхад хятадын СМЕС гэдэг компанаар хийлгэнэ гэх яриа гадуур таржээ. Зөвлөх Товуудорж чинь СМЕС-ыг балиашиглаж бну. Ядаж байхад тэр нь эрчим хүчний компаэи биш

Avatar

зочин 2020-08-20 202.131.240.194

зээлийн хүү 1 оронтой тоо руу орвол бодит ажил болно уу гэхээс 2 оронтой байвал ялгаагүй шүү дээ

Avatar

Зочин 2020-08-20 124.158.107.35

зарим нь яасанч пээдгэр юм,үгээ зөөж ядаад л саяхан нь гөлөг шиг гуйгаад гувшаад явж байсан тэгээд л бодоод байгаам, хэлэх гээд байгаам, би ингэж боддог хүн ч гэх шиг ядаргаатйн

Avatar

Зочин 2020-08-20 203.98.77.153

Дүүжин ч гэх шиг

Avatar

Зочин 2020-08-20 103.111.68.3

Тэнэгээ тун удахгүй гаргах юм даа. ядаж 3 жил тэнэгээ нууж чаддагүй юм бэ дээ

Avatar

Зочин 2020-08-20 202.126.88.202

Энэ оюунэрдэнэ гэж поп ам ангайх болгондоо хүний дургуй хүргэж байх юм мал бол алаад идэхсэн хэнтийн малуудийг яая даа байз

Avatar

Зочин 2020-08-20 202.126.90.53

Оюунэрдэн н**ш

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.101

Ene Oyuk mun s*****g gar shvv !

Avatar

Unshigch 2020-08-20 90.188.54.82

Оюун-Эрдэнэ гишүүн юун дүүжин тээвэр яриад байна аа. Засмал замаа эхлээд сайжруул. Ж.Сүхбаатар гишүүн зөв ярьж байна.

Avatar

Зочин 2020-08-20 66.181.176.208

Хаха эхлээд андлалын өргөөнийхөө учрыг ол махан толгой минь

Avatar

Зочин 2020-08-20 202.55.188.84

Оюун-Эрдэнээ, Хэнтийхнийг бэлгэвч хэрэглэж сургах төсөл хэрэгжүүлээч. Тэгвэл бандааш та нараас өгсүүлээд Баагий аварга Хүүкээр удаалаад хүний гологдол өсөх нь арай буурах ч юм билүү. Хэнтийн тэнэгүүд гэж цоллуулах ямар л олиг байв гэж дээ, хэвийн хүмүүст бол.

Avatar

иргэн 2020-08-20 202.70.34.70

Дэлгэрсайхаан ойлгов уу, Болд Төмөр Ерөөгөө буцааж авна заааа

Avatar

Зочин 2020-08-20 202.9.46.73

Юм уншихаараа юманд хөөгдөж байгаа юм шиг дуржигнатал уншина шүү. Харин зөв бичиж чаддаг болов уу.

Avatar

иргэн 2020-08-20 202.70.34.70

Оюунэрдэнэ гэж нээх их том савангийн хөөөс байна. Хэзээ хагарах бол. Батжаргал их зөв юм ярьсан боловч тойруулаад худлаа өөрийгөө магтаад байх юм

Avatar

Зочин 2020-08-20 202.55.188.84

Хэддүгээр 5 жил билээ? Соц үеэсээ үргэлжлүүлээд тоолчооч дээ. Аа бас үүнийгээ дүгнэхдээ алга таших балиашиглах хөдөлмөрчин олныг бэлдэх хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2020-08-20 202.179.24.70

zalidaj zasgiin erchend garsan erch barigchid um l bol daranguilach ,booj chaach uildlee darui zogsoo. Bymbachogt , Auursaichan ta 2 yg l nugelt daranguilagch, ta 2 z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж