Mercedes-Benz хибрид машинуудыг Даутцен Крез рекламдав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Mercedes-Benz хибрид машинуудыг Даутцен Крез рекламдав

“Виктория секрет” брэндийн сахиусан тэнгэр асан, супермодель Даутцен Крез Mercedes-Benz маркийн Hybrid by Nature гэдэг экологийн цувралын машинуудын зураг авалтад оролцлоо. Гэрэл зурагчин, стилийн мастер Серф де Дазили зураг авалтыг найруулан бүтээжээ.

Hybrid by Nature Mercedes-Benz 2016 цуврал нь Германы авто концерны агаарын бохирдлын эсрэг хийж байгаа ээлжит алхамын нэг нь болж байна. Дөрвөн цилиндрийн дотоод шаталтын хөдөлгүүр нь цахилгаан хөдөлгүүртэй хосолсон ба 34 км замыг шатахуун шатаахгүйгээр туулах боломжийг өгнө.

Mercedes-Benz GLC 350 e 4MATIC хидридкарын рекламын кампанийн гол баатар нь Victoria's Secret-ийн “сахиусан тэнгэр” асан, 30 настай данийн модель Даутцен Крез (Doutzen Kroes) болжээ. Зураг авалтын зохиолч нь франц гэрэл зурагчин, стилийн мастер Карлин Серф де Дазили (Carlyne Cerf de Dudzeele) бөгөөд тэр эмэгтэй франц Elle, америк Vogue сэтгүүлд ажиллаж байлаа.

“Би Mercedes-Benz компанитай хамтран ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Энэ бол маш дэгжин машин юм. Яг над шиг хүрээлэн буй орчныхоо төлөө санаа тавьдаг. Би ус хэмнэх, бололцоо гарвал машины жолооны ард суухгүйг хичээдэг” хэмээн Крез ярьжээ.

Гэрэл зурагчин Карлин Серф де Дазили, модель Даутцен Крез

“Хүрээлэн буй орчинд аюулгүй машинууд шинэ Mercedes шиг байх ёстой юм. Дауцен бидэнтэй ажиллаж байгаад би баяртай байгаа. Үнэхээр ажилсаг, сайхан бүсгүй” хэмээн сэтгэгдлээ Серф де Дазили хэлжээ.


Крезийн зураг авалтад оролцсон кампани нь Mercedes-Benz-ийн загварын зураг авалтын 17 дахь нь болж байна. Брэндтэй өмнө нь гэрэл зурагчид Марио Тестино (Mario Testino), Терри Ричардсон (Terry Richardson), жүжигчин Тильда Суинтон (Tilda Swinton), моделиуд Карли Клосс (Karlie Kloss), Жоан Смоллс (Joan Smalls) нар хамтарч байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж