Зээлээр сурдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө хариуцах уу? | News.MN

Зээлээр сурдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө хариуцах уу?

Зээлээр сурдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө хариуцах уу?

Зээлээр сурдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө хариуцах уу?

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн олон асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоодог. Үүний нэг нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудал байдаг. Боловсролын зээлийн сангаас олгодог Оюутны хөгжлийн зээл болон Оюутны буцалтгүй тусламжийн 2020 оны санхүүжилт батлагдаагүйгээс оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө хариуцах уу, жилийн чөлөө авах уу гэдэг асуулттай нүүр тулаад байна.

Засгийн газраас их, дээд сургууль, коллежийн хичээл аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэх шийдвэрийг гаргаад буй. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна гэдгийг салбар яамнаас мэдээлсэн.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах гэнэ. Эдгээрт 148 мянган оюутан суралцана гэсэн тоон мэдээлэл байна. Их, дээд сургуулийн оюутантай айл бүрт цалингийн болон тэтгэврийн зээл, оюутны сургалтын төлбөрийн зээлийн асуудал ид өрнөж байгаа. Энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн хувьд аль болох уян хатан хандахаас гадна төлбөрийг нэмэхгүй байх шийдвэрийг шинээр томилогдсон салбарын сайд Л.Цэдэвсүрэн онцгойлон захисан билээ.

Боловсролын зээлийн сан нь 2017 оноос хойш Оюутны хөгжлийн зээлээр дамжуулан дотоодын их дээд сургуульд суралцагч 32.580 оюутны 42 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн санхүүжилт олгожээ.

Боловсролын зээлийн сан бий болсноос хойш диплом барьцаалахгүй оюутны хөгжлийн зээл гэж олгодог болсон. Энэ зээлийг хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй, хамтран зээлдэгч шаардахгүйгээр олгодог. Бакалаврын голч оноо 2.8-аас дээш, магистр, докторын голч оноо 3.2-оос дээш, шинээр сургуульд элсэгч ЭЕШ-ын 600-аас дээш оноотой гэсэн шаардлага хангаж байвал оюутны хөгжлийн зээлийг олгодог аж.

Өнгөрөгч 2019 оны мэдээллээр Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжид 12.5 тэрбум, багш мэргэжлийн буцалтгүй тусламжаар 2.7 тэрбум, оюутны хөгжлийн зээлд 13.5 тэрбум, багшлах дадлага 530 сая, дэлхийн шилдэг 100 сургуульд 14.5 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ цаг үед Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжийн энэ оны санхүүжилт хараахан орж ирээгүй байна гэдгийг Боловсролын зээлийн сангаас мэдээллээ.

Гэвч зарим их, дээд сургуулиуд төлбөрийг 100 хувь оюутнаас авсан тохиолдолд хичээл сонгох боломжийг олгодог. Иймээс зээлийн санхүүжилт орж ирээгүйгээс үүдэж Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд хичээл эхлэхээс өмнө сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай болдог.

Ямартай ч Оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжийн зээлийг огт санхүүжилт батлахгүй гэдэг албан шийдвэр гараагүй байгааг албаныхан хэлж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургалтын төлбөрийн зээлийн асуудалтай холбоотой шийдвэр, журам гарч, илүү тодорхой болох биз.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.177

Оюутны зээлийг төрөөс даах буруу эргэн төлөх чадвар ихэнх юутанд байхгүй болиххэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-20 103.229.121.28

Их, дээд сургуулийг чанараар шалгаруулж, хэвшлийг ул харгалзан менге, тэтгэлэг егех хэрэгтэй байна!!!

Avatar

Зараа 2020-08-20 182.160.34.22

Бэлэн мөнгө өгч чадахгүй оюутнууд бүгд жилийн чөлөө авна гэчихвэл сургууль тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй нь тодорхой. Ёстой л нохой сүүлээ, сүүл хонгорцогоо болж байх шив.

Avatar

Зочин 2020-08-20 64.119.20.78

Боловсролын яам хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байсан. Сайд нь ажлаа олигтой хийж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-20 202.179.25.159

Mongoliin navsgar ih deed nertei surguuli shuu yumnuudad zeel avan baij suraad yu hiihev dee duu naraa. Erthen ajil olj hiij mergeshij mungu tsaas olj baival deer bizdee

Avatar

Худалч гарууд 2020-08-20 192.82.64.208

Сонгууль дууссан одоо оюутны хэрэг болохгүй гэж байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2020-08-20 192.82.73.227

Бэлэнчлэх сэтгэлгээг халах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж