Спортын салбарт хийгдсэн онцлох томилгоо

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Спортын салбарт хийгдсэн онцлох томилгоо

Спортын салбарт хийгдсэн онцлох томилгоо

Монголын спортын ертөнц ойрын үед хөл хөдөлгөөн, томилгоо ихтэй байлаа. Монголын үндэсний олимпийн хороо шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгосон бол Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж даргаар нь Ц.Шаравжамц томилогдсон. Мөн зуны олимпийн наадамд тогтмол амжилт гаргадаг Монголын жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчөө танилцууллаа.


БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГААР Ц.ШАРАВЖАМЦ

Монгол улсын засгийн 2020 оны наймдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин, Монголын сагсан бөмбөгийн домгуудын нэг Ц.Шаравжамцыг томилсон. Энэ жилээс эхлэн шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий сайдын дэргэд ирж, түүнээс шууд хамааралтай болсноор тус хорооны эрх мэдэл, санхүү, хангамж тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Ялангуяа олимпийн наадам ойртсон энэ үед ерөнхий сайд тус хороог дэргэдээ авч, илүү их анхаарч, Токиогийн олимпод медалийнхаа тоог ахиулах хүсэлтэй байна. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна. Олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэж байна” хэмээжээ.

Биеийн тамир, спортын улсын хорооны үндсэн зарчмууд:

  • Идэвхитэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй тогтвортой байх;
  • Хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;
  • Төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
  • Спортыг ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байлгах;

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАРАНБААТАР

Монголын үндэсний олимпийн хороо гэх энэ их айл ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчгүй багагүй хугацааг үдсэн. Тэрхүү хугацаанд нь МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байлаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МҮОХ-ны ээлжит бус хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгчийн сонгуульд Ч.Наранбаатар тус тус ялалт байгуулсан.

МҮОХ-ны зорилго:

  • Монгол улсад олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх;
  • Монгол улсын нутаг дэвсгэрт Олимпийн хартийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Үндэсний олимпийн академи, Олимпийн музей, Олимпийн хөдөлгөөний соѐл, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх;
  • Спортын мэргэжилтэн, удирдах ажилтныг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах ба биеийн тамир, спортын салбарт спортын шинжлэх ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх;
  • Тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин хөгжүүлэх;
  • Спортод ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх хэлбэрийг эсэргүүцэх ба биеийн тамир, спортын хөгжилд саад учруулах аливаа сөрөг нөлөөллийн эсрэг идэвхитэй тэмцэх;
  • Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийн зэрэгцээ допингийн эсрэг МҮОХ-ны бодлого, дүрэм, гишүүнчлэл, санхүүжилтийн шаардлага болон үр дүнгийн журмыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд нийцүүлэн боловсруулж, түүнд заасан ҮОХ-дын үүрэг хариуцлагыг сахин биелүүлэх;
  • ОУОХ-ны ѐс зүйн дүрэм болон спортын байгууллагуудын сайн засаглалын үндсэн зарчмыг сахих;

МҮОХ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөр Спортын сэтгүүлч А.Түмэнбаяр томилогдсон билээ.

Мөн МҮОХ-нд холбоодоо төлөөлөх гишүүдийг сольсон.

  • Хоккейн холбооны гишүүн Д.Даваасамбуугийн оронд Б.Жавхлан
  • Жүдо бөхийн холбооны гишүүн Х.Баттулгын оронд Б.Ууганбаатар
  • Хөлбөмбөгийн холбооны гишүүн Ө.Шижирийн оронд Д.Тэрбаатар нар тус тус сонгогдсон.

Харин шинээр МҮОХ-нд Кёрлингийн холбоо Г.Ганбаяр, Г.Ганчулуун, Г.Эрдэнэтулга болон бүжгийн спортын холбоо Д.Болд, Г.Мөнхцэцэг нар гишүүнээр элсчээ.

ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД

Олимпийн наадамд Монголын медалийн буухиаг таслахгүй авч яваа цөөхөн хэдэн спортын төрлүүдийн нэг бол яахын аргагүй жүдо бөх билээ. Тэгвэл энэ том холбоо өнгөрсөн долоо хоногт хоёр шинэ дэд ерөнхийлөгчөө танилцууллаа. Г.Дашням болон С.Гал-Эрдэнэ нар хоёулаа бизнесмен бөгөөд ЖиМобайл ХХК-ийн захирал Г.Дашнямын хувьд Монголын хөлбөмбөгийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол MGT mining ХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ энэ оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог Булган аймгаас нэр дэвшиж байсан Ардчилсан намын гишүүн юм. Хоёр шинэ дэд ерөнхийлөгчийн анхны гар бие оролцсон тэмцээн ч том байж нийт 400 сая төгрөгний шагналын сантай явагдсан. Тэдэнд их үүрэг хариуцлага ноогдож байгаа бөгөөд ирэх Токиогийн олимп хүртэл баг тамирчдаа сайн бэлтгэж, олимпийн эрх авах, медаль хүртэхэд нь дэм болох үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж