Дахин нээлтээ хийсэн Харри Поттерын ашиг тэрбум доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Дахин нээлтээ хийсэн Харри Поттерын ашиг тэрбум доллар давлаа

Дахин нээлтээ хийсэн Харри Поттерын ашиг тэрбум доллар давлаа

Дэлхийн кино урлагийн сор болсон цувралуудын нэг, Их Британийн зохиолч Жоанна Роулингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн Харри Поттерын анхны анги дахин нээлтээ хийж, ашиг орлого нь тэрбум ам.доллар давжээ. Тодруулбал, тус цувралын Харри Поттер ба Гүн ухаантны чулуу анги нь Хятад улсын 16 мянга гаруй кино театруудад өнгөрсөн долоо хоногт 3D болон Imax хувилбараар нээлтээ хийн зөвхөн амралтын өдрүүдэд л гэхэд нийтдээ 13.6 сая ам.долларын ашиг орлого олсон байна.

Харин Box Office Mojo сайтын мэдээлж буйгаар 2001 онд нээлтээ хийж байсан Харри Поттер ба Гүн ухаантны чулуу анги нь АНУ болон олон улсын зах зээлээс нийт 1.1 тэрбум ам.долларын ашиг олж, тус цувралын түүхэнд нэг тэрбум ам.доллар олсон хоёр дахь бүтээл болсон гэжээ. Өмнө нь тус цувралын сүүлийн анги болох Харри Поттер ба Үхлийн шүтээн ангийн 2-р хэсэг 2011 онд нээлтээ хийсэн даруйдаа 1.34 тэрбум ам.долларын ашиг орлого олж байжээ.

Харри Поттер ба Гүн ухаантны чулуу кино нь АНУ-аас 318,087,620 ам.доллар олсон бол олон улсаас 683,172,379 ам.доллар олжээ.

Варнер Брос компанийн олон улсын үзвэр хариуцсан захирал Андрью Криппс “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу киног шинэ үеийн залууст, шинэчилсэн хувилбараар хүргэж байгаадаа баяртай байна. Хятадад нээлтээ хийсэн энэхүү киног маань хүмүүс ихээр үзэж байгаа нь тус киног хэр цагаа олсон, хүмүүст хүрсэн бүтээл болохыг нь харуулж байна” хэмээжээ.

Найман ангиас бүрдэх Харри Поттер цуврал нийтдээ 7.74 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байна.

Харри Поттер ба Гүн ухаантны чулуу дэлгэцийн бүтээл нь анх 2001 онд нээлтээ хийн 974 сая ам.долларын ашиг орлого олж байжээ. Гэвч Хятад улсад 2002 оны нэгдүгээр сард нээлтээ хийж тухай үедээ төлөвлөсөн ашгаа олж чадаагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж