Шүүх: Б.Махбалын ялыг хүндрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Шүүх: Б.Махбалын ялыг хүндрүүлэхгүй

Шүүх: Б.Махбалын ялыг хүндрүүлэхгүй

НЭМЭЛТ: 18.05

Б.Махбалд холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын: “…шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.


Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 09.50

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 09.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.


Б.МАХБАЛ ӨНӨӨДӨР ДАВЖ ЗААЛДАНА

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр  хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Улмаар  тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.20/ 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагджээ.

Хэргийг эргэн сануулахад,  2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр    цагдаагийн байгууллагаас Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд  Т.Гомбосүрэнгийн амь насанд Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж