Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэж тэмдэглээд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах, байгалийн баялгийг замбараагүй, нэгдсэн бодлогогүй ашиглаж байгаа байдлыг зогсоох, ард түмэндээ баялгийн өгөөжийг тэгш, шударга хуваарилах, өмнөх алдааг засаж залруулахад оршиж байсан гэж онцоллоо.
Тэрбээр “Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 6.2 дахь заалтыг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж, нийгэмд буруу ташаа ойлголт тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байна” гээд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн суурь зарчмын талаар болон нэмэлт, өөрчлөлт оруулсан үндэслэл, ач холбогдлын талаар тайлбар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд газар, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад, төрийн нийтийн өмч байх, байгалийн баялгийг нэгдмэл, тогтвортой бодлогогүй ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тогтоосон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн ашиглах, байгалийн баялгийг ашиглахдаа байгаль орчны эко системд эрсдэл учруулахгүй тэнцвэртэй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулж, одоо ба ирээдүй үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, баялаг ашигласнаас олох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, өгөөжийг нь иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг тогтоосон гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
Түүнчлэн газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх бөгөөд гаднын иргэдэд худалдах тухай ямар ч зүйл, заалт байхгүйг Үндсэн хууль болон бусад хуулийн заалтуудаас эшлэн тайлбар өгөв.
Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин 2020-08-19 202.9.46.129
ЭНЭ ЗАНДАНШАТАР ГЭХ ХҮН 2 УДААГИЙН УИХ ЫН ДАРГААР АЖИЛЛААД ЭРХ МЭДЭЛ ,АЛБАН ТУШААЛД УХААН НЬ САМУУРЧ, НҮД НЬ СОХОРЧ БИ БИ Л ГЭДЭГ ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛЖ ХУВИРЛАА.. ОДОО ГАЗАРТ НЬ БУУЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ..МӨН НЯМДОРЖ ШИГ ГАДНЫХАНД ХУДАЛДАГДСАН ЮМ БИШ ҮҮ.
зочин 2020-08-19 49.195.136.42
Төрийн өмчийн хуулийнхаа ДОЛЬ заалтаа аваач. ҮХ яагаад яриад байгааг нь ойдоггүй. Хүмсийг тэнэгтүүлээд байг нь өөр тийш чиглүүлээд бх юм.
Монгол 2020-08-19 223.219.92.25
Монгол хэл дээр бичигдсэн учраас ард түмэн сайн ойлгож байгаа, яагаад шүүмжлээд байна, яагаад хурдан хүчингүй болго гээд байгааг ойлго. Үндсэн хуулийг боловсруулж батлахын өмнө ард түмний саналыг авах ёстой байсан юм бишүү, яагаад гэвэл Хууль бол ард түмний амьдралыг тэтгэж, хамгаалах, үүргийг хангах үүднээс гардаг гэж ойлгодог. Гэтэл наад хууль чинь гадаадын, иргэншилгүй этгээдэд болон эх орноо худалдахад бэлэн хулгайч нарт ашигтай болсон байна.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Төрийн ажлыг төгс хийхийг хичээх хэрэгтэй. 2020-08-19 150.129.142.23
Хоёр сургамж: Шилжилтийн хуульд сонгуулиар, сонгуулийн үр дүнгээр байгуулагдах байгууллага, албан тушаалтны талаар тусад нь тодорхой заалт оруулах хэрэгтэйг ЗГ-ын бүрэн эрхийн асуудлаар гарсан маргаан, Үндсэн хульд оруулсан өөрчлөлт органик хуультай хэрхэн нийцэхийг яв цав ойлгож байж тусгах хэрэгтэйг төрийн нийтийн өмчийн тухай маргаан тус тус харууллаа. Санаатай, санаагүй шүүмжлэлүүдийн аль аль нь хэрэгтэй гэж хүлээж авах нь зөвдөө.Төрийн ажлыг төгс хийхийг хичээх хэрэгтэй.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:ТУХАЙН ҮЕД МИНИЙ САНАЛ ИЙМ БАЙЖЭЭ 2020-08-19 150.129.142.23
Монголд НИЙТИЙН ӨМЧийн тухай ойлголт бараг байхгүй. Яагаад гэвэл ийм төрлийн өмч гээд хуульчлаад практикт хэрэгждэг нийгмийн харилцаа үгүй.Common ownership, Puplic ownership, State ownership зэргийг сайн судлах хэрэгтэй байх шүү.Мөн OWNERSHIP-ийн тухай яриад байна уу, PROPERTY-ийн тухай яриад байна уу. АРД ТҮМНИЙ ӨМЧ, НИЙТИЙН ӨМЧ гэхээр чихэнд сайхан сонсогдож байвч цаад агуулгыг нь ойлголгүй Үндсэн хуульд тусгаж хэрхэвч болохгүй.
Зочин 2020-08-19 192.82.69.101
ЗАНДАН ШАТАРАА АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭСЭН МАШ ОЙЛГОМЖОЙ ҮГЭЭР БУЦААГААД БОЛИО.АД ТҮМНИЙ ӨМЧ ГЭДЭГ МАШ ОЙЛГОМЖТОЙ ҮГ БАЙСААР БАЙТАЛ ЗААВАЛ ТИЙМ МАХЛАН ОРЧУУЛСАН ҮГЭЭР СОЛЬЖ ХҮНДРҮҮЛЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙСАН БЭ? ЭНЭ ХАРИН ИХ СЭЖИГ ДАГУУЛЖ БАЙНА
Зочин 2020-08-19 103.111.68.3
ард түмний өмч гэж байхгүй л дээ. Нийтийн гэдэг нь зөв. Public
Зочин 2020-08-19 192.82.77.205
Урвах хамгийн том нүгэл
ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-08-19 76.107.165.63
Байгалийн баялаг бол ард түмний өмч биш, харин төрийн өмч. Би бол төр.
Зочин 2020-08-19 192.82.77.205
Хуульч Нарангэрэлийн ярилцлагыг унш
Зочин 2020-08-19 66.181.179.146
Одоо юу яриад ч нэмэр байхгүй Монголчуудын 45% У.Хүрэлсүх Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ энэ нэг нөхөрт эрх мэдлийг атгуулсан одоо харамсаад яах ч билээ
мгл 2020-08-19 103.229.122.107
ториин нэртэй болгож байгаад, луйварчид цугларсан уих-р яаж ч хулгайлж болохыг эрдэнэтэд харсаан!Олон юм хуцалгуй 6,2 -г цуцал!!!!!
ХУУРАН ДААА ХҮРЭЛСҮХ 2020-08-19 192.82.74.174
ЭНЭ ЗАНДАН ШОГДОР ЮУГАА МЭДДЭГ ТЭЭ ИНГЭЖ СОЛИОРООД БАЙГАА МАЛ ВЭ. ӨӨРӨӨ ЯРЬСАНАА ОЙЛГОДОГГҮЙ. ӨРӨӨ Л БУСАД НЬ ЯРЬСАНЫГ НЬ ОЙЛГОДОГГҮЙ. ГАНЦ ОЙЛГОДОГ НЬ ХЯТАДУУД.
Иргэн 2020-08-19 103.57.94.51
Хамаг байдгаараа л тайлбарлаад байхад ойлгохгүй байна уу,эмвэл ойлгохыг хүсэхгүй баййна уу
Зочин 2020-08-19 66.181.181.158
Х а р а а л идсэн тэнэг мал… Энэ малнууд өөрсдийгөө бүх юмны учир зангилаа, тайлал дээр сууж байгаа, бүгдийг мэднэ зохицуулна, гэж сэтгээд байгаам байна л даа.Чиний наад тайлбарыг х а р а а л идэг. Монголын ард түмнийг тэнэг гэж басамжлахгүй шүү, та нар. Юу гэж сайхан донгодож, амлаж уяраагаад дараа нь ямар үр дагавар гардагыг Их Түүх маань нотлоно. Та нар уг нь тусгаар тогтнолын олон баталгааны нэг нь байх ёстой. Харин одоо бүр хорлол болчихоод байна. Энэ үгийг л нэмэхлээр шударга уул уурхай
Зочин 2020-08-19 66.181.181.158
баялагын шударга хувиарлалт руу нийтээрээ шилжихнээ дээ, чинийхээр бол. Нөгөө шат шатан дахь авилгачин урвагч хуйвалдагч түшмэд нохойнуудын мөс чанар гэнэт энэ үгнээс шалтгаалаад гэгээрэхнээ. Хуцдаг халтар уу, үгүй юу. Хуулийн хуучин үсэг заалтанд ямарч буруу байхгүй. Харин хэрэгжүүлдэг тайлбарладаг, тэгэхдээ далд хорон санааныхаа дагуу мушгидаг, бүр үүнийгээ маш нарийнаар эртнээс бодож санаа сэдэл авхуулахгүйгээр хийдэг гадна дотны бүлэглэл хүчин, муу үйлдээ энэ үгийг ашиглах тухай яриад байна
Зочин 2020-08-19 49.0.212.4
Урвасан хулгайч
Золбоот 2020-08-19 87.97.56.160
Олон худлаа тайлбар хэрэггуй
6.2 заалт нийтийн гэдэг луйврын боломжийг хасчих эх орон ард тумуэн газаг нутгаа боддог хайрладаг юм бол
Баяраа 2020-08-19 182.160.34.241
Зовхон монголын ард тумний омч