Тарваганы тулам оруулахыг завдаад 2.8 сая төгрөгийн торгуульд унав

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Тарваганы тулам оруулахыг завдаад 2.8 сая төгрөгийн торгуульд унав

Тарваганы тулам оруулахыг завдаад 2.8 сая төгрөгийн торгуульд унав

Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд 9 тарвага тээвэрлэж явсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, наймдугаар сарын 15-нд иргэн "Т" нь  Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор  ахуйн зориулалтаар агнахыг хориглосон  тарваганы тулам оруулахыг завдсаныг хурааж, Зооноз өвчин судлалын төвд хүргүүлжээ.

Зөрчлийн тухай хуульд "Амьтны тухай хууль зөрчсөн бол 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Тус заалтыг үндэслэн холбогдогч иргэн "Т"-д торгууль 300.000 төгрөг болон амьтдын Экологи-эдийн-эасгийн үнэлгээгээр 2.592.000 төгрөг, нийт 2.892.000 төгрөгийн торгууль ногдууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж