Галт тэргэнд 15 бог мал дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд 15 бог мал дайруулжээ

Галт тэргэнд 15 бог мал дайруулжээ
Малчин Б-н 15 бог мал галт тэргэнд дайруулжээ. Тодруулбал, Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэргэнд энэ сарын 17-ны 14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон 15 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.
Олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормозлоход 800-1000 м газрыг туулж байж зогсдог аж. Иймд малчдыг малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах ажээ.
Р.ДУЛАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж