Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу? | News.MN

Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Оросууд алимаа ид хурааж байна. Хэрэглэгчдийн дунд ямар өнгийн алим илүү амттай талаар маргаан байнга гардаг. Улаан нь уу, ногоон уу, эсвэл цагаан алим уу? Хоол судлалын эмч Андрей Бобровский Sputnik радиод өгсөн ярилцлагадаа тэр өнгө гэж онцлолгүй аль алийг хослуулан хэрэглэх нь зөв хэмээн ярьжээ.

Улаан өнгийн алим илүү амттай гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь ташаа хэмээн Андрей Бобровский хэллээ. Өнгө өнгийн алим болгон өөр өөрийн онцлог, өөр өөрийн амттай байдаг байна. Өнгө өнгийн алимны ашигтай бодисын агууламж ч өөр өөр байдаг ажээ. Энэ ялгааг жирийн хэрэглэгч анзаараад байдаггүй гэдгийг эмч хэллээ.

“Хэрвээ алимыг сонгож авах гэвэл эдгээр мэдээллийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь, илчлэгийн хувьд чихэрлэг, шүүслэг амттай алим нь илүү илчлэгтэй. Харин исгэлэн нь илчлэг багатай байдаг. Гэхдээ ч алим бол угаасаа илчлэг багатай жимсний нэг. Тиймээс ямар өнгийн алим сонгох нь тухайн хүний ямар амт мэдрэхийг хүсч байгаагаас л хамаарна” хэмээн хоол судлаач үзэж байна.

Тиймээс аль болох өнгө өнгийн алимыг хослуулж хэрэглэх нь зүгээр хэмээн тэр зөвлөжээ.

Мөн алимыг хальсалж идэх, идэхгүй гэсэн маргаан бас байдаг. Алимны хальсанд тэжээллэг элементүүд нь байдаг учраас хальстай нь идэх зөв хэмээн Андрей Бобровский зөвлөлөө.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-20 49.0.212.4

Xужаа шар яавлаг хамгийн их чихэртэй зөөлөн

Avatar

Ногоон 2020-08-20 59.153.112.143

Ногоон нь

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

Ногоон нь түүхий

Avatar

зочин 2020-08-20 103.212.117.145

Орос газар очоод алим идэх гоё шүү.
Ялангуяа хүнсний зах дээр хөгшчүүлийн
зарж байгаа алим бол янзтай шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-20 202.9.46.90

гэрийнхээ цэцэрлэгээс хураасан байдаг

Avatar

Зочин 2020-08-20 202.126.89.200

Улаан нь, ногоон арай л хатуу бас тийм ч шүүслэг биш л байдаг.

Avatar

Зочин 2020-08-20 202.9.46.90

Би улаанд нь дуртай хааяа ногооноос нь ганц нэгийг иддэг

Avatar

/*-*/ 2020-08-20 49.0.212.4

Улаан нь жоохон өмхийдүү үнэртэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж