Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Улаан алим амттай юу, ногоон нь амттай юу?

Оросууд алимаа ид хурааж байна. Хэрэглэгчдийн дунд ямар өнгийн алим илүү амттай талаар маргаан байнга гардаг. Улаан нь уу, ногоон уу, эсвэл цагаан алим уу? Хоол судлалын эмч Андрей Бобровский Sputnik радиод өгсөн ярилцлагадаа тэр өнгө гэж онцлолгүй аль алийг хослуулан хэрэглэх нь зөв хэмээн ярьжээ.

Улаан өнгийн алим илүү амттай гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь ташаа хэмээн Андрей Бобровский хэллээ. Өнгө өнгийн алим болгон өөр өөрийн онцлог, өөр өөрийн амттай байдаг байна. Өнгө өнгийн алимны ашигтай бодисын агууламж ч өөр өөр байдаг ажээ. Энэ ялгааг жирийн хэрэглэгч анзаараад байдаггүй гэдгийг эмч хэллээ.

“Хэрвээ алимыг сонгож авах гэвэл эдгээр мэдээллийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь, илчлэгийн хувьд чихэрлэг, шүүслэг амттай алим нь илүү илчлэгтэй. Харин исгэлэн нь илчлэг багатай байдаг. Гэхдээ ч алим бол угаасаа илчлэг багатай жимсний нэг. Тиймээс ямар өнгийн алим сонгох нь тухайн хүний ямар амт мэдрэхийг хүсч байгаагаас л хамаарна” хэмээн хоол судлаач үзэж байна.

Тиймээс аль болох өнгө өнгийн алимыг хослуулж хэрэглэх нь зүгээр хэмээн тэр зөвлөжээ.

Мөн алимыг хальсалж идэх, идэхгүй гэсэн маргаан бас байдаг. Алимны хальсанд тэжээллэг элементүүд нь байдаг учраас хальстай нь идэх зөв хэмээн Андрей Бобровский зөвлөлөө.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж