Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг дэмжихгүй байгаагаа Оросын нефть олборлогч томоохон компаниуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илэрхийлсэн байна.

Сангийн яамны боловсруулсан саналд нефтийн салбарын нэмэлт орлогод ногдох татварын нөхцөлийг өөрчлөхөөр тусгагдсан байгаа юм. Ингэснээр нефть олборлогчид сүүлийн гурван жилийн хугацааны орлогоосоо 200 орчим тэрбум рублийг төсөвт тушаах нөхцөл үүсэх юм. Энэ санал нефтийн салбарт бүхэлд нь муугаар нөлөөлөхөөр болсон, хоёр гол компани болох "Газпром нефть", "Роснефть" компаниудад хохиролтой байгааг олборлогчид гомдоллосон байна. Энэ санал салбарын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөхийг мөн анхааруулжээ.

Ерөнхийлөгч Путинд хаягласан захидалд "Роснефть" компанийн Игорь Сечин, "Лукойл"-ийн Вагит Алекперов, "Газпром нефть"-ийн Александр Дюков, "Татнефть"-ийн Наиль Маганов, "Зарубежнефть"-ийн Сергей Кудряшов нар гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж