Орост авто машины үнэ өснө гэв

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Орост авто машины үнэ өснө гэв

Орост авто машины үнэ өснө гэв

Оросын зах зээлд авто машины үнэ нэмэгдэнэ хэмээн салбарын шинжээчид үзэж байна.

“Машин худалдаж авах гэж байгаа хүмүүс одоо яг авдаг цаг нь. Удахгүй машины үнэ нэмэгдэх болно” хэмээн авто машины зах зээлийн шинжээч Игорь Моржаретто хэвлэлд ярьсан байна.

Түүний хэлснээр өнгөрсөн долдугаар сард машины борлуулалт огцом нэмэгдсэн үзүүлэлт гарсан ч коронавирусийн цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сараас эдийн засаг бүхэлдээ зогсонги байж, сүүлийн саруудад хорио сулран эдийн засаг идэвхжиж ирсэнтэй холбоотой болохыг тэр хэллээ.

"Машины борлуулагчид, зуучлагчид дөрөвдүгээр сараас хойш бараг ажилгүй байсан. Зургадугаар сарын сүүлээс л борлуулалт эргэн сэргэсэн. Өнөөдөр бүхий л салбар хямралд бэлтгэж эхэллээ” хэмээн Игорь Моржаретто хэлсэн байна.

Хямрал болж магадгүй гэсэн болгоомжлол үйлдвэрлэгч, борлуулагч аль алинд нь байгаа юм. Үйлдвэрлэгчид борлуулагч нарт хандан агуулахаа хэтэрхий дүүргэхгүй байхыг анхааруулж эхэлсэн байна. Тиймээс зах зээлд бэлэн худалдах машины хомсдол үүсч, энэ нь үнэд нөлөөлнө хэмээн шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж