УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт өчигдөр/2020.08.18/ шөнө явагдаж Парисын ПСЖ клуб Германы Лейпциг багийг хожин шигшээ тоглолтонд оролцох эрхээ авсан билээ. Гэхдээ тэдэнд нэг муу мэдээ байгаа нь УЕФА-аас тэдний гол тоглогч Неймарыг финалын тоглолтонд оролцуулахгүй байх магадлал өндөр байна. Учир нь тоглолтын төгсгөлд Неймар эсрэг багийн тоглогч Марсель Халстенбергтэй өмсгөлөө сольсоноос болжээ. Энэ сарын эхээр УЕФА-гаас гаргасан дүрмийн 31 дэх хуудсанд "Тоглогчид өмсгөлөө солихыг хориглоно" гэж заасан учир шийтгэл ногдуулж магадгүй гэж Европын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ.
Жижиг дотоодын тэмцээний үеэр өмсгөлөө хоорондоо соливол 12 өдөр гэртээ тусгаарлагдана гэж УЕФА Аваргуудын лиг үргэлжлэн явагдахаас өмнө мэдээлж байжээ. Тэгвэл УЕФА-ийн албан ёсны дүрмэнд тусгаарлалт хийх шаардлагатай гэж мэдэгдээгүй боловч одоо Неймарыг дараагийн тоглолтод оролцуулахаас болгоомжилж байна.
2017 онд Барселона багаас Неймар 175 сая еврогоор ПСЖ багт нэгдэн тухайн цаг үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж байлаа.
Холбоотой мэдээ