Хятадад сүүлийн 70 жил болоогүй их үер болж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Хятадад сүүлийн 70 жил болоогүй их үер болж байна

Хятадад сүүлийн 70 жил болоогүй их үер болж байна

Хятадын өмнөд нутгийн Сычуань мужид сүүлийн хэдэн өдөр тасралтгүй их хэмжээний хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос усны түвшин эрс нэмэгдэж, сүүлийн 70 жилд тохиогоогүй их үер болж байна. Үерийн улмаас гамшгийн үеийн онц байдал зарлаж, 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Нутгийн олон арван гол мөрөн эргээ даван үерлэж, голын эрэг дагуу байрладаг мужийн томоохон хот болох Лэшань хот бараг тэр чигтээ үерт автжээ.

Мөн үерийн улмаас авто замууд хаагдаж, Фэнжоу арал дээр 1000 гаруй оршин суугч түгжигдээд байгаа ба тэдгээр иргэдэд нисдэг тэргээр хоол хүнс, хангамж хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн хотын Лэшань хотын ойролцоо байрладаг наймдугаар зууны үеийн түүхийн дурсгал, дэлхийн хамгийн том сийлмэл чулуун хөшөө болох 71 метрийн өндөртэй Аварга Буддагийн хөшөө ч мөн усанд автаж эхэлсэн тул орчин үеийн Хятад улсын түүхэн дэх анхны ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн дурсгалт газрыг хамгаалахыг тус улсын эрх баригчид холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж