Төв банк зээлийн хүүг ойрын жилүүдэд 4 нэгжээр бууруулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Төв банк зээлийн хүүг ойрын жилүүдэд 4 нэгжээр бууруулахаар төлөвлөжээ

Төв банк зээлийн хүүг ойрын жилүүдэд 4 нэгжээр бууруулахаар төлөвлөжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Төв банк зээлийн хүүг ойрын 3-4 жилд 4 нэгжээр бууруулах хөтөлбөрийн төсөл боловсруулан өчигдөр (2020.08.18) УИХ-ын даргад танилцуулсныг өнөөдөр (2020.08.19) Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Төслийг энэ долоо хоногт багтан УИХ-д өргөн барих аж.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны зээлийн хүүгийн 60 орчим хувь нь эх үүсвэрийн хүү, 17 орчим хувь нь банкны үйл ажиллагааны зардал, 11 хувь нь зээлийн эрсдэлтэй холбоотой зардал, үлдсэн нь банкуудын өрсөлдөөн, төвлөрөлтэй холбоотой зардалд зарцуулагдаж байна. Энэ бүгдийг судлаад хаана нь ямар бодлогын арга хэмжээ авбал зээлийн хүүг дахин 4 нэгжээр бууруулах орон зай гарахыг судалсан. Ойрын 3-4 жилд зээлийн хүүг 4 нэгжээр бууруулахыг зорьж байна" хэмээн ярив.

Тэрбээр “Зээлийн хүүг 3 хувь болгон бууруулах боломжгүй. Нэг талаа дэмжихийн тулд нөгөөгөө хохироож болохгүй. Энэ нь эргээд 30 жил босгосон банкны секторыг нураах эрсдэлтэй” хэмээн онцлов.

Өнөөдөр банкны зээлийн дундаж хүү 16.3 хувь байгаа нь 2016 онд 20.6 хувь байснаас 4 нэгжээр буурсан үзүүлэлт ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж