2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 61,673,489 төгрөгийн үнийн дүн бүхий 569,018 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан нэхий" ХК (NEH +14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.38%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" ХК (NUR -13.33%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN -10.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар 98 ширхэг "ЛэндМН бонд" 9,800,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.75 хувиар өсч 16828.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,574,455,161,262 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ