Хүний хүнээс ирсэн захиа

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Хүний хүнээс ирсэн захиа

Б.Батзаяагийн хэрэгт сэжигтнээр татагдаад буй “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Ч.Ганбатын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад илгээсэн гэх захиа дуулиан тариад байна.

Тэрээр захиандаа гэм буруугүй гэсэн бөгөөд хэзээний хүний хүн болсон гэдгээ дурджээ. Энэ тухайгаа “Миний талаар бодит мэдээлэлгүй хэрнээ "Америкийн иргэн болж хил давлаа" гэх гүжирдлэгийг ч зориудаар тараах боллоо. Бодит мэдээллийг өгөхөд би 2012 онд АНУ-ын иргэн болчихсон байсан юм” гэсэн байна. Тэрбээр төмөр замын төслийн зөвлөхөөр ажиллаж байсан хугацаандаа АНУ-ын иргэн болсон нь хэзээний оргон зайлахад бэлтгэж байжээ гэж харыг төрүүлээд байгаа юм. Мөн “Монгол Улсад үнэн ялж, шудрага ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тийм ч учраас би өөрийн хүсэлтээр Монгол Улсад очиж шалгуулж нэрээ цэвэрлэх болно гэдгээ энэхүү захидлаар мэдэгдэж байна” гэжээ. Үнэхээр үнэн мөнөө олох байсан бол тэрбээр Бээжингээс Улаанбаатар руу нисэх гэж байснаа больж, АНУ руу  зугтах  шаардлага байсан уу гэх асуултыг тавихад хүргэж байна.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж