Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хэрэв тус улсын боловсруулж буй Covid-19 өвчний эсрэг вакцин амжилттай болбол 25 сая иргэндээ үнэгүй хийнэ хэмээн мэдэгджээ.
Дэлхий даяар 150 гаруй лаборатори коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа ба Австрали улсын хувьд вакцин боловсруулах үйл явц хамгийн амжилттай өрнөж буй улсуудын нэг юм. Тус улсын “AstraZeneca” компани Их Британийн Оксфордын их сургууль хамтран коронавирусийн эсрэг бакцин боловсруулж байгаа билээ.
Ерөнхий сайд Скотт Моррисоны хэлснээр дээрх вакцин ирэх оны ихээр үр дүн нь тодорхой болох ба хэрэв амжилттай болбол олноор үйлдвэрлэхэд бас хэдэн сарын хугацаа шаардагдах гэнэ. Австрали улсад коронавирусаар өвчилсөн хүний тоо 23 мянга даваад байгаа бол нас барагсдын тоо 450 байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ