Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Бостон Селтикс баг плей-оффын эхний тоглолтоо Филадельфиа 76 багийн эсрэг хийж 109:101 харьцаатайгаар хожсон. Уг тоглолтын дөрөвдүгээр үед Гордон Хэйвард самбараас бөмбөг авахдаа багийнхаа хамтрагч Даниэл Тайсийн хөл дээр буун шагайндаа бэртэл авч талбайг орхисон билээ. Тэгвэл түүний бэртэл тийм ч хөнгөн биш бөгөөд дөрвөн долоо хоногийн турш талбайд гарах боломжгүй болсон байна.
Бостон Селтикс энэ улиралд Хэйвардгүйгээр 14 хожиж зургаа хожигдсон үзүүлэлттэй байна.
Хэйвард уг тоглолтод бэртэл авахаасаа өмнө 34 минут тоглож, 4 самбараас бөмбөг авалт 13 довтолгооныхоо тавыг амжилттай болгож 12 оноо аваад байсан юм.
Ингэснээр Хэйвард плей-офф-ын эхний шатны үлдсэн тоглолтуудыг өнжих магадлал өндөр байна. Хэрвээ байдал муугаар эргэвэл хоёрдугаар шатны эхний тоглолтуудыг ч өнжих эрсдэлтэй байгаа аж. Мөн баг нь есдүгээр сар хүртэл улирлаа үргэлжлүүлж чадвал Хэйвард багаа орхин явах бодолтой байгаа гэнэ. Учир нь түүний жирэмсэн эхнэр ирэх сард төрнө.
Хэйвард бэртэл авснаар Селтиксийн сэлгээний тоглогчид болох Маркус Смарт, Даниел Тайс зэрэг сэлгээний тоглогчдод илүү их үүрэг хариуцлага, тоглох минут олдож байна.
Д.БААСАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ