Ходоод нь алкохоль ялгаруулснаас согтдог байжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Ходоод нь алкохоль ялгаруулснаас согтдог байжээ

Ходоод нь алкохоль ялгаруулснаас согтдог байжээ

Белгийн уугуул 47 настай эр ямар ч согтууруулах ундаа уугаагүй хэрнээ байн байн гэнэт согтдог болсон аж. Шалтгаан нь ходоодонд нь байжээ.

Тэрбээр эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм барьж, мөөгөнцрийн эсрэг эм уусан ч нэмэр болоогүй аж. Улмаар Гент их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд түүний асуудалд оролцож эхэлсэн байна. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар белги эрд үүсээд байсан асуудал нь ABS буюу авто-нэрэх синдром байжээ. Өөрөөр хэлбэл, ходоод өөрөө алкохоль ялгаруулж, түүнд нь хүн өөрөө согтдог гэсэн үг юм.

Авто-нэрэх синдромын үед гэдэсний нянгууд нүүрс усыг этилийн спирт болгон хувиргадаг аж. Тиймээс нэрээ нууцалсан белги эр өөрийнх нь ходоодонд үүссэн этилийн спирт цусны эргэлтэнд нь орсноос болж үргэлж өөрийн мэдэлгүй согтдог, амнаас нь архи үнэртдэг байжээ. Энэ асуудлаасаа болоод тэрбээр жолооны эрхээ хүртэл хасуулсан гэдэг.

Эмч нар түүнд ялгадас шилжүүлэн суулгах эмчилгээ санал болгожээ. Ялгадас шилжүүлэн суулгах гэдэг нь харьцангуй орчин үед шинээр гарч ирсэн эмчилгээ аж. Тухайлбал, эрүүл чийрэг донорын өтгөнөөс гаргаж авсан ашигтай бактерүүдыг эм болгон курсээр уух бөгөөд улмаар эрүүл донорын өтгөн дэх ашигтай бактерүүд өвчтөний ходоодонд орж, ходоодны орчинг тэнцвэржүүлдэг аж.

Белги эр дээрх эмчилгээг хийлгэхээр шийдэж, түүний 22 настай охин нь сайн дураар өтгөний донор болсон байна. Эмчилгээ үр дүнтэй болж, 34 сарын турш эрүүл байгаа гэнэ.

Тус синдром нь ихэвчлэн чихрийн шижинтэй, илүүдэл жинтэй гэх мэт эрүүл мэнд хэвийн бус хүмүүст илэрдэг бөгөөд гэдэсний ашигтай бактерийн өөрчлөлтөөс болдог хэмээн үздэг ч нарийн шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж