Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Болчимгүй аудиторч

Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгисийг банкуудтай холбоотой болчимгүй мэдэгдэл хийсэн хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “донгодов”.

Болчимгүйгээрээ дуудуулаад байгаа Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд өчигдөр /2020.08.18/ оролцох үеэрээ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зөв байршуулахгүй бол Капитал шиг нөхцөл үүсч болзошгүй. Монголбанкны үнэлгээгээр эрсдэлтэй хоёр том банк байна. Анхааруулаад хэлээд явж байна” гэх үг хэлж, Монголын банкны холбоог мэдэгдэл гаргах хүртэл донсолгосон юм.

Дайны хажуугаар дажин гэгчээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл үг нэмэрлэж, түймэр тавьсан. Түүний тайлбараар бол банкинд зөрчил гарахад толгойг нь илээд явуулаад байдаг, тодорхой албан тушаалтнуудаар өмгөөлүүлдэг, сангийн хөрөнгийг авах гэхээр өгдөггүй” гэхчлэн хажуу хавиргаас нь дэмнэсэн билээ.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чуулганы хуралдааны дэг зөрчсөн шалтгаанаар хуралдаанд оролцох эрхийг нь долоо хоногоор хассан.

Тэгвэл итгэлцэл дээр тогтдог банкны салбартай холбоотой ташаа тайлбар хийсэн Ерөнхий аудиторын орлогч, Сангийн сайд нарт ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал ч хөндөгдөж эхлэх шинжтэй.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж