Зүүн бүсийн АШТ-ийг Дадал суманд зохион байгуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүүн бүсийн АШТ-ийг Дадал суманд зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн АШТ-ийг Дадал суманд зохион байгуулав

Монголын цанын холбооноос Хэнтий аймгийн Дадал суманд Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ удаагийн тэмцээн “РИО-2016” олимпод оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Дархан хил-Олимп” аяны бамбарын хүрээнд болсон юм.

Тэмцээнд Хэнтий аймгийн Баян-Адарга, Хурх, Биндэр, Дадал, ХЦ 0287-р анги, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын өсвөр, насанд хүрэгчдийн нийт 60 гаруй тамирчид өрсөлдлөө.

Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох багийн буухиад(2.5*2.5 км) найман баг өрсөлдсөнөөс Биндэр сумын баг түрүүлж, ХЦ 0287-р ангийн баг удаалсан бол Хурх, Дорнод аймгийн хамтарсан баг гуравдугаар байрт орсон байна.

Ч.БОЛОР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс