СҮЗҮРАН цэцэрлэг нээгдэж байна | News.MN

СҮЗҮРАН цэцэрлэг нээгдэж байна

СҮЗҮРАН цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн захирал Д.Баярсайхантай ярилцлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг үүсгэн байгуулах болсон шалтгаанаа хэлнэ үү. Таны эрхэлж буй ажил үйлстэй холбоотой л байх даа?

  • Тийм ээ. Би МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийг ажиллуулж эхлэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд 4-15 насны хүүхдүүдэд соробангийн сургалтын хамгийн шилдэг арга техник болох Япон стандартаар сургалтаа явуулан, олон мянган Монгол хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж ирлээ. Шавь нарын маань ээж, аавууд “танай төвийн арга барил, сургалтын үр дүн маш сайн байна, энэ төвөө цэцэрлэг сургууль болгож өргөжүүлбэл хүүхдээ танайд сургамаар байна” гэсэн хүсэлтийг байнга ярьж хэлдэг юм л даа. Тэр хүсэлтийн биелэл бол одоо нээгдэж байгаа СҮЗҮРАН цэцэрлэг юм. Эцэг эхчүүдийн сэтгэлд нийцсэн цэвэр агаар эко орчинтой, хүүхдүүд маань тоглож наадахад аюулгүй орчныг хайж нэлээн удлаа.

Үнэхээр, танай цэцэрлэг маш сайхан орчинтой, цэвэр цэнгэг агаартай, машин техникийн дуу чимээ байхгүй, тун тааламжтай газарт байдаг юм байна. Ийм газар хүүхдээ цэцэрлэгт өгөх сайхан байлгүй яахав.

  • Хүүхэд эрүүл саруул өсөж бойжиход цэвэр агаар, эко орчин нэн чухал. Манай цэцэрлэг байрлаж буй Хан-Уул дүүргийн Яармаг дахь ВиАйПи ресидент хотхон өвөл зуны аль ч улиралд цэнгэг агаартай, иймээс ч цэцэрлэг маань жилийн 4 улиралд ажиллах цэцэрлэг л дээ. Ийм сайхан эрүүл орчинд Улаанбаатарт хотын аль ч дүүргээс зуны сайхан цагт хүүхдээ авч ирэх боломжтой. Энэ хотхоны хамгийн сайхан, үзэмжтэй хэсэгт манай цэцэрлэг байрладаг. Хүүхдүүд цонхоор харахад л усан оргилуур, цэвэр цэмцгэр саад цэцэрлэг харагдана, хэдхэн минут алхахад л Богдхан уул байж байна. Өвөл бол Улаанбаатарын хамгийн цэвэр агаар энд л байдаг.

Цэвэр агаар, орчны хувьд ярих юм алга, үнэхээр сайхан юм байна. Харин СҮЗҮРАН цэцэрлэгийн давуу талын талаар ярьж өгөөч?

  • Цэцэрлэгийн маань СҮЗҮРАН гэдэг энэ нэр Хонхот цэцэг гэсэн утгатай Япон үг л дээ. Жижигхэн боловч маш их эрч хүчийг агуулсан энэ цэцэг шиг хүүхдүүд маань амьдралынхаа туршид хэрэг болох эрч хүчийг өөртөө шингээж аваасай гэж билэгдэн ийм нэрийг цэцэрлэгтээ өгсөн юм. Цаашдаа Японы сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана, Япончуудын хүүхдээ төлөвшүүлж хөгжүүлдэг арга барилаас суралцаж, ажилдаа ашиглана. Гэхдээ Монгол улсад хэрэгжиж буй боловсролын цөм хөтөлбөр, СӨБ-ийн үйл ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлагуудыг мөрдлөг болгон ажиллана. Манай цэцэрлэгийн бас нэг онцлог бол хүүхдүүддээ Монгол хэл, Монгол соёл, уламжлалын үндсийг оюун ухаанд нь суулгаж өгөх явдал юм.

СҮЗҮРАН цэцэрлэгт япон хэл заах уу?

  • Би цэцэрлэгт гадаад хэд заахыг дэмждэггүй хүн. Хүүхдийг төрөлх хэлээрээ ярих бичих үндсийг тавих, монгол хэлний арвин баялаг үгийн сантай болгох, төрөлх хэлээрээ өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болгох нь юу юунаас чухал. Бага балчраас нь буюу хэлж ярих чадвар сууж буй насанд нь гадаад хэл заах юм бол тэр хэлээрээ сэтгэдэг болчихдог. Монгол хэлээрээ сэтгэж, монгол хэлдээ дуртай хайртай болсны дараа буюу 10 наснаас хойш гадаад хэлийг заах нь зөв болов уу. Бидэнтэй хамтарч ажилладаг Японы нэг цэцэрлэгийн эрхлэгч багш хэлж байсан л даа. “Цэцэрлэгт бол гадаад хэл сурах үндсийг нь тавьж өгч болно” гэж ярьж байсан. Би үүнтэй санал нэг байна. Япон хэл, англи хэл гэж ийм хэл байдаг, ийм авиа үсэг бий, гэх мэт мэдлэгийг л олгоно, хэцүү авиаг хэлж дуудах чадвартай болгоно, англи япон хэлээр дуу заана, гэх мэт. Давтан хэлэхэд, төрөлх монгол хэлийг нь л түлхүү заана даа. Аав ээж нарт захиж хэлэхэд, багаасаа л монголоороо сэтгэдэг, монголоор зөв ярьж, өөрийгөө нас сэтгэхүйнхээ хэмжээнд илэрхийлж чаддаг, гэхдээ гадаад хэл сурах үндэс суурьтай болсон хүүхэд дараа нь ямар ч гадаад хэлийг маш сайн сурч чадна шүү. Гадаадад өсөж төрсөн, англи хэлтэй, япон хэлтэй хүүхдүүдэд сонгон суралцах хичээл маягаар хэлний хичээл оруулахаас өөр аргагүй тохиолдол үүсдэг тал бий. Англи хэлээр хичээллэдэг сургуульд орох гэж байгаа хүүхдүүдэд зориулсан сонгон суралцах анги бий.

Таны удирддаг МОНГОЛ СОРОБАН сургалтын төв Япон улсаас Японы хөтөлбөрөөр соробан заар эрх авсан цорын ганц сургалтын төв гэдгийг мэднэ. СҮЗҮРАН цэцэрлэгт соробан заах уу?

  • Манай цэцэрлэгийн хөтөлбөрийн нэг хэсэг бол соробангийн сургалт. МОНГОЛ СОРОБАН сургалтын төв Японы соробангийн сургууль, төвүүдээс ялгарахгүй чадварлаг газар болж чадсан. СҮЗҮРАН цэцэрлэгт мэргэжлийн өндөр түвшний багш нар бага насныханд тохирох хөтөлбөрөөр соробангийн хичээлийг удирдан явуулна. Манай цэцэрлэгт соробан заах орчин бүрэн бий болсон. МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн 5 настнууд Японд соробангийн тэмцээнд жил бүр оролцдог, 2 хүүхэд 3 сая хүн амтай Ибараки мужийн аварга болж байсан туршлага бий. СҮЗҮРАН цэцэрлэгийн хүүхдүүд ч Японд соробангийн тэмцээнд явж, амжилт гаргах боломжтой. Түүнчлэн, хүүхдүүддээ оригами-гийн хичээл оруулна. Оригами гэдэг нь цаасан нугалбарын урлаг гэсэн үг л дээ. Оригами буюу янз бүрийн өнгөтэй дөрвөлжин цаасаар олон төрлийн дүрс хийж сурахад сонирхолтой, хүүхдүүдийн геометр орон зайн төсөөлөн бодох чадвар хөгжинө, хүүхдийн гар хурууны мэдрэмж сайжирна, эвлүүлж нийлүүлэх эв дүйтэй болно, бүтээлч чадвар хөгжинө гэх мэт олон талын ач холбогдолтой.

Танай СҮЗҮРАН цэцэрлэг үнэхээр хэд хэдэн онцлогтой, өвөрмөц цэцэрлэг болох юм байна. Хүүхэд багачуудад зориулж ийм сайхан цэцэрэг байгуулж буй та бүхэнд өндөр амжилт хүсье.

  • Баярлалаа. Тийм шүү. Манайхан нэг тийшээ л туйлшраад байдаг зантай л даа. Цэцэрлэг гэхээр л, эсвэл гадаадыг хуулчих гээд л, эсвэл бүх юм Монгол байх ёстой гээд л, орчинг нь бүрэн бий болгоогүй байх жишээтэй. Энэ бүх асуудлыг л шийдэх гэж оролдож байна даа. Манай цэцэрлэгт хүмүүжиж төлөвшиж байгаа хүүхэд тодорхой хэмжээнд биеэ даасан, сурах арга барилын үндэс тавигдсан, ой тогтоолт анхаарал гэх мэт чадварууд нь хөгжсөн, өөрийгөө илэрхийлэх чадвартай, төрөлх хэлээрээ зөв ярьдаг, сэтгэл хөдлөө хянадаг, зөв Монгол хүүхэд болж гарна гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй 95953734, 77113734 утсаар холбогдож болно, түүнчлэн, манай facebook.com/mongolsoroban нүүрномоор зочилж мэдээлэл авч болно.

Ярилцлага өгсөнд танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 192.82.68.35

Ийм л гоё цэцэрлэгт хүүхдээ явуулах юмсан

Avatar

Зочин 2020-08-19 192.82.68.35

Ямар гоё цэцэрлэг вэ

Avatar

Зочин 2020-08-19 192.82.77.205

Тэгш орчинд индиго хүүхэд тодордоггүй

Avatar

Зочин 2020-08-19 202.126.89.43

Good News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж