Нажиб Саудын хаанаас авлига авсан уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нажиб Саудын хаанаас авлига авсан уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Нажиб Саудын хаанаас авлига авсан уу?

 

Малайзын ерөнхий сайд Нажиб Разак 700 орчим сая ам.долларын санхүүгийн дуулианд холбогдон шалгагдаж буй билээ. Тэгвэл Нажиб Разакийн хувийн дансанд байсан 681  сая ам.доллар бол Саудын Арабын хааны гэр бүлээс өгсөн бэлэг хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ. Түүнчлэн Нажиб Разак Саудын Арабын гэр бүлээс өгсөн 620 сая ам.долларыг авалгүй буцаасан тул авлига аваагүй гэж мэдэгдэж байна. Малайзын ерөнхий сайдын авлигын дуулианд Саудын Арабын хааны гэр бүл холбогдсон нь илүү том дуулиан тарьжээ.

 

Өмнө нь Нажиб Разакийн дансанд орсон мөнгө Ойрхи-Дорнодын үл мэдэх эх сурвалжаас илгээсэн улс төрийн хандив болохыг Малайзын авлигын эсрэг хорооноос (MACC)  мэдээлж байв.

 

Нажиб Разак 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан Малайзын төрийн өмчийн “1MDB” хөрөнгө оруулалтын компанийн эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар аваад буй юм.

 

Нажиб Разакийн санхүүгийн дуулиан түүний тэргүүлдэг “Нэгдсэн малайчуудын үндэсний байгууллага” намын нэр хүндийг унгаад байна. Тус эвсэл нь 1957 оноос хойш Малайзын засгийн эрхийг барьж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-26 203.91.116.94

тиймээ, баруун солгойгүй унгуулсан хэвээр л ...

РАВДАН 2016-01-26 202.70.46.219

ҮНЭХЭЭР Л УНГААД БАЙГААМ БАЙНА ДӨӨ!